Татварын албыг гаалийн байгууллагатай нэгтгэх нь хожим залруулж болзошгүй хор уршигтай шүү

2015/11/04
Share |
Хүмүүс:
Татварын албыг гаалийн байгууллагатай нэгтгэх нь хожим залруулж болзошгүй хор уршигтай шүү

ЭРХЭМ ИХ ХУРЛЫН ГИШҮҮД ЭЭ!!!!!!!!!!ТАТВАРЫН АЛБЫГ ГААЛИЙН БАЙГУУЛЛАГАТАЙ НЭГТГЭХ НЬ ХОЖИМ ЗАЛРУУЛЖ БОЛЗОШГҮЙ ХОР УРШИГТАЙ ШҮҮ

 Гааль нь улс орны нийгэм, эдийн засгийн болон үндэсний аюулгүй байдлыг хангах үүрэгтэй төрийн тусгай алба төдийгүй чухамдаа гадаад худалдааг дэмжих, гадаадын хөрөнгө оруулагчдыг татахад хувь нэмрээ оруулж, хөрөнгө оруулагчдад анхны сэтгэгдэл төрүүлж, ойлголтыг нь төлөвшүүлэх эхлэлийг тавьж өгдөг байгууллага.Гаалийн байгууллага нь БИЕ ДААСАН БАЙЖ, Монгол улсын үндэсний, эдийн засгийн  болон нийгмийн  аюулгүй байдлаа сахин хамагаалахад ТӨРИЙН ТУСГАЙ ЧИГ ҮҮРЭГ БҮХИЙ АЛБАНЫ НЭРИЙН ӨМНӨӨС хилээр орох урсгалд хар тамхи, мансууруулах бодис, зэр зэвсэг, хууль бус хориглосон, хязгаарласан бүхий л бараа, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хяналт тавих, гарах чиглэлд түүх соёлын үнэт зүйлс, байгалийн баялаг, алт мөнгө, улс орны тусгаар тогтнолын баталгаа  болсон үндэсний үнэт өв санг хамгаалах, гаалийн болон бусад хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, гаалийн хэрэг зөрчилтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх үндсэн үүрэг бүхий хууль сахиулах чиг үүрэгтэй байгууллага юм.

 Гаалийн байгууллагын үүрэг роль 21 дүгээр зуунд гадаад худалдааны орчин, худалдааг хөнгөвчлөх шаардлага болон нийгмийн эрүүл мэнд, үндэсний аюулгүй байдлыг хамгаалах, терроризм, үндэстэн дамнасан гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр өргөжсөний дээр даяаршлын нөлөөгөөр улс орны хил хязгаар хүрээгээ тэлж, дэлхийн гүрнүүдийн харилцан хамаарал өмнөх зууны эхэн үетэй харьцуулахад асар ихээр нэмэгдсэнтэй холбоотойтойгоор үндсээрээ өөрчлөгдөж ирсэн.2008 оны 6 дугаар сард явагдсан Дэлхийн гаалийн байгууллагын Зөвлөлийн 111/112 дугаар чуулганаар 21 дүгээр зуунд гаалийн баримтлах бодлогыг баталсан билээ. Энэхүү бодлогын бичиг баримтад хоёр үндсэн суурь асуудал хөндөгдөж байгаа бөгөөд энэ нь дэлхийн хэмжээний сүлжээнд орсон гааль /globally-networked customs/ болон хилийн хяналтын менежментийг сайжруулах /coordinated border management/ асуудлууд юм.Энэ баримт бичигт орчин үеийн гаалийн үйл ажиллагааг боловсронгуй болгох арван чиглэлийг тодорхойлсон юм.

Үүнд:1. Дэлхийн хэмжээний сүлжээнд орсон гааль 

2. Илүү сайн уялдаа холбоотой хилийн

3. Мэдээлэлд тулгуурласан эрсдэлийн менежмент

4. Гааль худалдааны хүрээнийхний түншлэл

5. Ажлын орчин үеийн арга барил, журам дүрэм, ажиллагааг хэрэглэх

6. Технологийн дэвшил, арга хэрэгслийг ашиглах

7. Ажлаа явуулах эрх мэдэлтэй байх

8. Мэдлэгт суурилсан мэргэжлийн өндөр ур чадвартай үйлчилгээг үзүүлэх соёл

9. Гаалийн байгууллагын чадавхийг нэмэгдүүлэх

10. Авлигаас ангид байх

  21 дүгээр зууны гааль бодлогын бичиг баримтыг хэрэгжүүлэхдээ ДГБ-ын олон жилийн туршид хуримтлуулж ирсэн гаалийн арга ажиллагааны баялаг туршлага, мэдлэгийн талаарх мэдээллийг  улс орнуудын гаалийн байгууллагын уялдаа холбоог сайжруулахын тулд харилцан солилцон, гаалийн хяналтыг оновчтойгоор зохион байгуулж, эрсдлийн удирдлагын арга барилыг нэвтрүүлэх Киото конвенцийн заалтыг мөрдлөг болгон ажилласаар ирлээ.  Түүнчлэн саяхныг хүртэл ДГБ болон түүний гишүүн орнууд импортын бараанд хамаарах асуудлыг түлхүү анхаарч байсан бол гадаад худалдааг хөнгөвчлөх, түүний аюулгүй байдлыг хамгаалах багц стандартыг хэрэгжүүлж эхэлснээр бараа нийлүүлэлтийн сүлжээний бүхий л шат, экспорт болон транзитад зайлшгүй анхаарах болсон байна.Гаалийн байгууллага нь төрийн тусгай алба болохын хувьд төр, засгийн зүгээс түүнд хандсан зөв бодлого баримтлах болон мэргэшсэн байгууллагын хувьд өөрөө өөрийнхөө үндсэн концепцоос хазайхгүй байхад байнга анхаарах ёстой. Гаалийн байгууллагыг татварын байгууллагатай нэгтгэх нь үндэсний аюулгүй байдлыг алдагдуулах аюултайгаас гадна төсвийн зардлыг хэмнэх гэснээсээ дордож хожим нөхөж барахгүй их төсвийн алдагдалд хүрч болзошгүй эрсдлийг тооцох ёстойг эргэж харах нь зүйтэй юм. 

Гаалийн байгууллагыг төрийн тусгай албаны ангилалд оруулсан нь чухамдаа төрийн тусгай чиг үүргийг гүйцэтгэх нарийн мэргэшсэн мэргэжлийн алба гэдгийг нь тодорхойлж буй явдал юм. Өөрөөр хэлбэл гаалийн мэргэшсэн албыг улс төржүүлэхгүй, аль нэг байгууллагатай нэгтгэхгүйгээр, мэргэжлийнх нь чиг шугамыг ямагт тэргүүн зэрэгт тавих бодлогыг хатуу баримтлах нь гааль болон гаальчдын ёс зүйг дээшлүүлэхэд чиглэгдсэн чухал хамгаалалт болно. Гэтэл 21-р зуунд гаалийн байгууллага нь төрийн эрхийг барьж буй улс төр, бизнесийн бүлэглэлийн эрх ашгийг хэрэгжүүлэгч байгууллага болж хувирахад бэлэн болсон тул  төр засгийн зүгээс “Гаалийн байгууллагыг өөр нэг чиг үүрэгтэй төрийн байгууллагатай нэгтгэж, хүчий нь сулруулан ганхуулж буй явдал нь” олон улсын түвшинд бие даасан байдал алдагдан бусад орны гаалийн байгууллага болон Дэлхийн Гаалийн Байгууллагын өмнө ойлгомжгүй байдал үүсэн, харилцан тууштай хамтран ажиллах итгэл найдвар алдагдан, МУ-ын Гаалийн байгууллагын нэр хүнд, чадавхи эрс буурах аюул нүүрлэхээс болгоомжлон, харин гаалийн байгууллын үйл ажиллагааг сайжруулан төрөөс дэмжлэг үзүүлэн, улс орны тусгаар тотнол, үндэсний аюулгүй байдлыг сахин хамгаалах хамгийн гол үүргээ гүйцэтгэхэд нь анхаарах асуудал өнөөдөр хамгаас чухал байгааг эргэцүүлэн тунгааж үзэх шаардлага тулгараад байна.  

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
jaoiopmser высоцкиР¹ наркозаР²Ð¸ÑÐ¸Ð¼Ñ‹Ð¹ эффект от кокса смена нейролеР¿Ñ‚Ð¸ÐºÐ° спайс в екб закладкР¸ ÐÐ²Ñ‚Ð¾Ñ†Ð²ÐµÑ ‚Ñ‹ семена аналоги метадонР° Винт форум Ð‘Ð°Ñ€Ð±Ð¸Ñ‚ÑƒÑ €Ð°Ñ‚ натрия амфетамР¸Ð½ amphetamine психодеР»Ð¸ÐºÐ¸ своими руками Бигрц в обход Экстази в Сергаче ЗакладкР¸ MDMA в Любиме Шамар биз как сделать наперстР¾Ðº для курения Купить ÐœÐµÑ‚Ð°Ð¼Ñ„ÐµÑ ‚амин в АлексанР´Ñ€Ð¾Ð²ÑÐº-СÐ
IP:95.181.177.153  2018-04-29 15:06:48
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.