Сталлоне: -Эхнэр минь олон жил миний завхайрлыг тэвчсэн

2015/11/09
Share |
Хүмүүс:
Сталлоне: -Эхнэр минь олон жил миний завхайрлыг тэвчсэн

Сталлоне одоо л эхнэртээ дурлаж байна
Өдгөө 65-тай боевик эр одоо л амьдралд хүүхнүүд маш хэрэгтэй юм байна гэдгийг ухаарч байна гэв. Слай залуугийнх шигээ л хөгжилтэй, сайхан сэтгэлийн гараа сунгасан хэвээр... Харин сүүлийн үед тэрээр эрүүл мэнддээ анхаарах болоод байгаа тухайгаа ярьжээ. Долоо хоногт хэд хэдэн цагаар бэлтгэлийн зааланд очдог болж. Мөн цэвэр агаарт зугаалж, усанд сэлж хүүхдүүдтэйгээ цагийг хамт өнгөрөөх нь ихэсчээ. Тэр таван хүүхэдтэй. Хоёр хүү, гурван охинтой. Бүгд "С"-ээр эхэлсэн нэртэй. 
–Залуудаа нүгэл хийж алдаа гаргаагүй хүн гэж алга байх. Эргэн тойронд тийм сайхан бүсгүйчүүд байхад би лав тэвчиж чаддагүй байсан. Харин одоо 65 хүрсэн хойноо би бүхнийг ойлгож эхэллээ. Одоо л би эхнэр Женнифертээ үнэн сэтгэлээсээ дурлаж байна. Тэр олон жил миний тэнэглэл, завхайрлыг тэвчсэн. Хоол хийгээд л гэртээ хүлээж байдагсан. Хүүхдүүдээ зөвхөн тэр маань өсгөсөн. Эмэгтэй хүн амьдралд ямар хэрэгтэйг би ухаарч байна хэмээн төрсөн өдөрт ирсэн найзууддаа хандан ярьсан байв. 
Үнэхээр ч тэр өмнө нь нийгмийн бүхий л салбарын бүсгүйчүүдтэй явалдаж байлаа. Онгоцны үйлчлэгч, жүжигчин, үйлчлэгч, тамирчин, модель, янхан гээд... Харин ингэхдээ хайр дурлал, гэр бүл гэдгийг тэр хэр барагтаа ойшоож үздэггүй байжээ. Тэр өдгөө гэр бүлийнхний хамтаар хувийн арал дээрээ амрахаар зорьжээ. Мөн Слай удахгүй өөрийн намтар бүхий дурьдатгал номоо бичиж эхлэх гэнэ. 
Слай: Солгой гартан, өндөр нь 176см, еврей-украин гаралтай, өвөг эцэг нь Одеест амьдарч байсан, анхны гонорар болох 200 доллароо “Итали азарга”гэх порно киноноос авч байсан, Леонардо Да Винчигийн шүтэн бишрэгч.

Мэдээлэлийг-by Slava Aldersson



Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.