Хүмүүс: |
Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан, "Монголын төмөр зам" ТӨХК-ийн ТУЗ-ийн дарга асан Б.Батзаяаг баривчлан саатуулаад байгаа билээ. Түүнийг улсад их хэмжээний хохирол учруулсан хэрэгт буруутгаж байгаа бөгөөд Ухаахудаг-Гашуунсухайтын чиглэлийн төмөр замын ажлын ерөнхий гүйцэтгэгч “Samsung CT” corporatian компанийн удирдлагуудад ч мөн Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс эрүү үүсгэн баривчилсан. Тэгвэл энэ хэрэгт холбогдуулан “Либерти партнерс”-ийн захирал Ч.Ганбат, “МТЗ” ТӨХК-ийн дэд захирал П.Бат-Эрдэнэ нарыг мөн шалгахаар болсон аж. Харин “Либерти партнерс”-ийн захирал Ч.Ганбат гадаадад гарсан учраас Интерполоор эрэн сурвалжилж эхэлжээ. Түүнийг мөнгө угаасан болон хөрөнгө завшсан гэх үндэслэлээр эрэн сурвалжилж байгаа юм байна.