Интернэтэд худал мэдээ, цуурхал тараавал 7 жил шоронд хорино

2015/11/13
Share |
Хүмүүс:
Интернэтэд худал мэдээ, цуурхал тараавал 7 жил шоронд хорино

Хятад улсад 11-р сарын 1-нээс шинэ хууль хүчин төгөлдөр хэрэгжиж эхэллээ. Интернэтэд худал мэдээ нийтэлсэн, цуурхал тараасан тохиолдолд одоо Хятадад шоронд 7 жил хүртэл хорих ялаар шийтгэхээр болжээ.

Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн XVI их хурал 8-р сарын 29-нд хуралдаад улсынхаа Эрүүгийн хуульд 9 дэх залруулгаа хийсэн билээ. Байгалийн гамшиг, цагдаагийн талаар интернэтэд цуурхал, хов жив тараадаг хүмүүсийг 3 жил хүртэл өргөст торны цаана суулгахаар шинэ хуульдаа тусгажээ. Харин эдгээр мэдээ, цуурхал нь олон нийтийн дэг журмыг алдагдуулж, "ноцтой үр дагавар"-т хүргэсэн бол 3-7 жил хорих юм байна.

Ер нь Хятадад хов жив, цуурхал болон доромжилсон нийтлэлийг 5000-аас дээш удаа үзсэн буюу 500 гаруй удаа хуваалцсан бол эрүүгийн хариуцлагад татдаг юм байна.

"Хятадын Коммунист нам одоо нийгмийн тогтворгүй байдал гэсэн нэрийн доор энэ шинэ хуулиараа хэвлэлийн эрх чөлөөг хязгаарлаж эхэллээ. Тэгээд ч гүйцэтгэх засаглал шинэ хуулийг хэр шударга хэрэгжүүлэх талаар асуудал байна" гэж Хятадын зарим шүүмжлэгч бичжээ.

Хунань мужийн идэвхтэн У Бяофэн "Албан ёсны мэдээлэл бага учраас Хятадын интернэтэд цуурхал, хов жив тардаг. Энэ шинэ хуулийг тоймчид, идэвхтнүүд, диссидентийн эсрэг ашиглана гэж айж байна. Төр засаг шүүмжлэлийг тэвчдэггүй. Энэ бол хуулийн нэрийн өмнөөс эрх чөлөөг боомилж, нийгэмд айдас хүйдсийн уур амьсгал бий болгох гэсэн арга" хэмээжээ.

"Үнэ ба худал мэдээллийг үнэлэх, ялгах салгах аргачлал тодорхойгүй. Хэрэглэгч зориуд, санаатай цуурхал тараасан уу, эсвэл өөрөө интернэтийн худал мэдээнд хууртагдсан уу гэдгийг яаж тодорхойлох юм бол? Эрх баригчид яаж л бол яаж ашиглахаар хуулийн үг үсгийг зохиожээ" гэж У Бинь гэдэг өөр нэг идэвхтэн бичсэн байна.

Хятадын төрийн мэдлийн хэвлэл мэдээллийн байгууллагууд өөрсдөө эдийн засаг, байгалийн гамшиг ба бусад осол сүйрлийн талаар худал мэдээлдэг гэж зарим шүүмжлэгч үзэж байгаа аж.

У Бинь "Хятадын эрх баригчид үнэн хэрэгтээ ард түмнээсээ шаардахын өмнө эхлээд өөрсдөө үлгэр дуурайлал үзүүлэх ёстой. Шинэ хууль мэдээж "50 центийн нам"-д хамаагүй байх" гэжээ.

50 центийн нам гэдэг нь эрх баригчдыг дэмжин өөр бодолтнуудыг шүүмжилж интернэтэд мөнгөөр пост нийтэлдэг хүмүүсийг хэлдэг юм байна.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
hanala Купить спайс кемеровР¾ Купить закладкР¸ ÑÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ a-PVP в Калач-на- доне Ð—Ð°Ñ€ÐµÐ³Ð¸ÑÑ ‚рироват ь почту без номера телефонР° Legalmixes МарихуаР½Ð° план Эфедрин аналог Купить Гашиш Олонец Опыт с сигаретР¾Ð¹ и бутылкоР¹ Что такое тв малинка легал микс Купить ГовнишкР¾ НарткалР° Купить MDMA Салават Купить ГертрудР° НоворжеР² Отбивка dxm Как приготоР²Ð¸Ñ‚ÑŒ героин ЗакладкР¸ гашиш в Саянске Метадон в КаменноР³Ð¾Ñ€ÑÐºÐµ ÐšÑ€Ð¸ÑÑ‚Ð°Ð»Ñ ‹ в ЗерногрР°Ð´Ðµ Ð¡ÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ амфетамР¸Ð½ закладкР¸ Купить ЛСД ГеленджР¸Ðº Какие смеси можно Ñ€Ð°Ð·Ð´ÐµÐ»Ð¸Ñ ‚ÑŒ фильтроР²Ð°Ð½Ð¸ÐµÐ¼ ÐŸÑ€Ð¸Ð²ÐµÑ‚ÑÑ ‚вие на цыганскР¾Ð¼ языке Сколько могут Ñ…Ñ€Ð°Ð½Ð¸Ñ‚ÑŒÑ Ñ семена цветов купить конопли Ð‘ÑƒÐ»ÑŒÐ±ÑƒÐ»Ñ Ñ‚ор это ЗакладкР¸ Ð¼ÐµÑ‚Ð°Ð¼Ñ„ÐµÑ ‚амин москва ПередозР¸Ñ€Ð¾Ð²ÐºÐ° АзалептР¸Ð½Ð° и ÑÐ¼ÐµÑ€Ñ‚ÐµÐ»Ñ ŒÐ½Ð°Ñ доза Ð¿Ñ€ÐµÐ¿Ð°Ñ€Ð°Ñ ‚а Синтез фена НаркотиРºÐ¸ в НовокуйР±Ñ‹ÑˆÐµÐ²ÑÐºÐµ
IP:5.101.219.150  2018-02-04 17:00:17
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.