Хүмүүс: |
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга асан О.Магнай “Дэм дэмэндээ" хэмээх аян өрнүүлж, сонгинохайрханчуудад хувцас тарааж эхэлсэн. Харин түүнийг олон улсын байгууллагын хүмүүнлэгийн тусламжийн хувцсыг өөрийн нэрээр тараалаа гэх шүүмжлэл олон нийтийн сүлжээнд гараад байгаа билээ. Тэгвэл О.Магнай хамгийн сүүлд иргэдэд нүүрс тараасан байна. Ийнхүү шуудай шуудайгаар нь нүүрс тараасан түүнийг Налайхын уурхайд нүүрсний амтай болсон юм байх даа хэмээн хардах нэгэн ч гарсан юм. Ямартай ч О.Магнай 2016 оны сонгуульд эртнээс бэлдэж эхэлсэн нь энэ юм.