Б.Батзаяаг дахин хорьжээ

2015/11/18
Share |
Хүмүүс:
Б.Батзаяаг дахин хорьжээ

Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан “Монголын төмөр зам” компанийн ТУЗ-ийн дарга Б.Батзаяаг шүүхээс дахин хорих шийдвэр гаргасан байна. Прокурорын байгууллагаас түүнийг батлан даалтад гаргасан шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн давж заалдсан бөгөөд, өчигдөр энэ хэргийг дахин хэлэлцэж шүүхээс түүнийг хорих шийдвэр гаргажээ.

Хэрэг явдлыг эргэн сануулахад Б.Батзаяаг “бусадтай бүлэглэн их хэмжээний мөнгө угаасан байж болзошгүй” гэх хэргээр Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн цагдаа нар өнгөрсөн аравдугаар сарын 30-нд баривчлан хорьсон бөгөөд арваннэгдүгээр сарын 13буюу өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт түүнийг үргэжлүүлсэн хорих эсэхийг шүүхээр хэлэлцээд батлан даалтаар гаргасан юм. Түүнтэй хамт Зайсан дахь хорих ангид хоригдож байсан Солонгосын “Самсунг СТ” компанийн захирал Ли Жон Гёлыг мөн батлан даалтад гаргасан байдаг. Энэ хэрэгт холбогдоод байгаа БНСУ-ын бас нэгэн иргэн Ли Жон Гёлыг гадуур байцааж байгаа юм байна. Б.Батзаяаг батлан даалтад гаргахад түүний ээжийн дүү, Үндсэн хуулийн цэцийн гишүүн П.Очирбат нэлээд үүрэг гүйцэтгэсэн гэх хардлага байсан юм. Мөн АН-ын нэр бүхий гишүүд түүний суллуулахаар идэвхтэй гүйсэн гэх мэдээлэл ч цацагдсан билээ.

Харин прокурорын зүгээс уг хэрэгт холбоотой бичиг баримтыг устгаж магадгүй гэсэн үндэслэлээр Б.Батзаяаг батлан даалтад гаргасныг эсэргүүцсэн байна.

Б.Батзаяаг баривчлагдсаны дараа АН-ын бүлгийн хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцэж, З.Энхболд дарга А.Гансүхэд хандаж “Дулаан хувцсаа бэлд” гэж хэлсэн тухай хэвлэлээр мэдээлж байв. УИХ-ын зүгээс бүлгийн гишүүд нь зөвлөхийг нь өмөөрсөнгүй гэсэндээ ийнхүү шаралхаж хэлсэн гэх хов жив ч гарч байсан юм.

Мөн Б.Батзаяаг баривчилж, хорьсны маргааш Х.Баттулга 40 гишүүн бүхий гарын үсэгтэй Тавантолгойн тогтоолын төслийг Засгийн газарт хүргүүлж байгаагаа Л.Эрдэнэчимэгийн хамтаар сууж байгаад хэвлэлийнхэнд мэдээлсэн. Энэ үеэр “Намайг ч бас шалгах” байх гэж сэтгүүлчдэд хэлж байсан юм.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.