Дуучин Т.Ариунаа хөвгүүддээ захиас үлдээв

2015/11/18
Share |
Хүмүүс:
Дуучин Т.Ариунаа хөвгүүддээ захиас үлдээв

Гал цог, эрч хүчээрээ фэнүүдээ  байлдан дагуулдаг МУГЖ Т.Ариунаа тавь дөхөж яваа хэдий ч асч дүрэлзсэн мэт хэвээрээ. Залуу халуун явсан үеийнх шигээ “эрос” хэмээн дуудуулахаа больсон ч сайхан инээмсэглэл, их эрч хүчээ гайхуулсаар явна. Нэг хэсэг UBS телевизийн Universe best songs тэмцээнийг шүүж үзэгч, сонсогч фэнүүддээ дүрээ харуулдаг байсан дуучин маань сүүлийн үед тэр бүр харагдсангүй.

 

Харин тэрээр Фэйсбүүкийн идэвхитэй хэрэглэгч болсон сурагтай. Өөрийн фэйсбүүк хуудсандаа хоёр хүүгийнхээ хамт авхуулсан зургаа хийжээ. Хайрт хөвгүүддээ хандан эх хүний ариун нандин чинь сэтгэлийн үгсийг захин хэлжээ. Тэрээр хэлэхдээ: 

 

Ээжийн сайхан хөвгүүд минь өсөж том болсоор...

Ээжийнхээ хайранд дэлгэрч яв
Эцгийнхээ нөмөрт дэрвэж яв
Тэгш дүүрэн амьдар, Уулс өндөр ч чамд минь өндөргүй!
Тэнүүн цэх алх, Ус хүйтэн ч чамд минь л хүйтэнгүй!
Энэ орчлон баян, амьдрал дэндүү сайхан
Ээжийн 2 хүү бат итгэлтэй зогс, бат итгэлтэй зорь!
Эгцэлж харсан бүхэнд чинь хайр энэрэл дүүрэн
Эвий, нялх моднууд минь салхи сөрөн урга тэнгэрт тултлаа урга!   хэмээжээ...
 
Эрос хатагтайн гэр бүлийн амьдрал сүүлийн жилүүдэд тийм сайнгүй байгаа ч хоёр хүүгийн сайн ээж, эр нөхрийнхөө сайн хань байж гэр бүлийн халуун дулаан аз жаргалаа алдахгүй байхыг хичээж яваа хэмээн ойрын эх сурвалжууд нь хэлцэх юм билээ. Юутай ч түүний хоёр хүү Монгол түмэнд хүндлэгдсэн сайхан ээжийгээ баярлуулж, эх орон ард түмэндээ хэрэгтэй сайн хүн болохыг хүсье.

 

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.