”Шилэн” Цогоо Хөгжлийн банкийг ангуучилж эхлэлээ

2015/11/19
Share |
Хүмүүс:
”Шилэн” Цогоо Хөгжлийн банкийг ангуучилж эхлэлээ

УИХ-ын Эдийн засгийн байнгын хороогоор өнгөрсөн баасан гарагт “Чинис”, Самурай” бондын тайлангийн зарцуулалтад хяналт шалгалт хийсэн талаарх мэдээллийг хийх ёстой байсан. Харамсалтай нь энэ асуудлыг гардан хариуцаж буй УИХ-ын гишvvн Л.Энх-Амгалан баасан гарагт гэж байснаа мэдээллээ бас л тайлагнасангvй. Тиймээс УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Батсууриас асуухад “ Чингис, Самурай бондын асуудлаар мэдээлэл хийнэ гэж яригдаагvй.

 

Хэрвээ ажлын хэсгийн гишvvд хяналт шалгалт хийсэн зvйлээ байнгын хороогоор оруулаад ирвэл заавал ч vгvй хэлэлцэнэ. Ажлын хэсгийн хэд, хэдэн хvн гарын vсгээ зураагvй учраас баталгаажаагvй гэдгийг сонссон. Тийм болохоор энэ талаар Энх-Амгалан гишvvнээс асуусан нь дээр байх. Тэгээд ч тэр өнөөдрийн хуралдаанд ирээгvй байна” гэлээ. Ямартай ч ажлын хэсэгт багтсан УИХ-ын зарим гишvvн ч Чингис, Самурай бондын асуудлыг олон нийтэд дэлгэхийг хvсэхгvй байгаа аж. Тиймдээ ч энэ асуудал өнөөг хvртэл сунжирч хэзээ, хэлэлцэгдэх нь тодрхойгvй байгаа болов уу. Уг нь бид өнгөрсөн даваа гарагт ажлын хэсгийн ахлагч Л.Энх-Амгалан гишvvнтэй энэ талаар ярилцахад “Пvрэв гарагт Эдийн засгийн байнгын хороогоор авч хэлэлцэнэ. Гишvvд гарын vсгээ зурчихсан” гэх тайлбарыг өгсөн. Гэтэл бодит байдал дээр юун мэдээлэл хийх энэ талаар байнгын хорооны дарга нь ямар ч мэдээлэлгvй явж байсан юм. Тэгэхээр Чингис, Самурай бондын тайлангийн шалгалтын ажлыг яагаад ийнхvv удаашруулж одоог хvртэл олон нийтэд мэдээлэл хийхгvй байна вэ гэдэг нь олны анхаарлыг зvй ёсоор татсаар байгаа юм. Ямартай ч өнгөрсөн хугацаанд Чингис, Самурай бонд хийгээд Хөгжлийн банкны захирлын асуудал олон нийтийн анхаарлын төвд орох болсон Тухайлбал, өнгөрсөн мягмар гарагт иргэн Б.Цогтгэрэл Хөгжлийн банкны захирал Н.Мөнхбаттай холбоотой хэд, хэдэн ноцтой асуудлыг шалгуулахаар АТГ-т өгчихсөн. 

 

Тvvний мэдээлж буйгаар Хөгжлийн банкны удирдлагуудыг 170 орчим тэрбум төгрөгийн хууль бус гvйлгээ хийсэн байж болзошгvй хэмээн шалгуулахаар болсон. Мөн Б.Цогтгэрэл АТГ-т гаргасан хvсэлтдээ энэхvv асуудлыг шалгах явцад Н.Мөнхбат нь оргон зайлж болзошгvй учраас таслан сэргийлэх арга хэмжээ авч өгөхийг хvсчээ. Өөрөөр хэлбэл, энэ төрлийн гvйлгээг дахин дахин хийж, бусдын адил хил даван бултаад алга болчихож магадгvй хэмээн хардаж ийм хvсэлт гаргаад байгаа аж. Ийн хvсэлт гаргасан тохиолдолд, прокурорын байгууллагад барьцаа төлөн гадуур шалгагдах, хилээр гарах эрх, хаах баривчлан тvр саатуулах зэрэг арга хэмжээнvvдийн аль нэгийг нь авах юм. Тэрбээр Н.Мөнхбат захиралтай Хөгжлийн банктай холбоотой олон ноцтой баримт гарч ирснийг Авлигын эсрэг хуулийн 9.1, 9.2-т заасны дагуу дараах зарлагын гvйлгээнvvдийг АТГ-т шалгуулах хvсэлтэй байна хэмээжээ. 

 

Vvнд:

 

1. 2015.01.28-ны өдрийн Монголын Банкны холбоонд шилжvvлсэн гишvvнчлэлийн татвар болох 6.000.000 төгрөг 

 

2. 2015-02-06-ны өдрийн "Euromoney Institutional Investor Limited"-д 50.956.102 төгрөгийг ТУЗ-ийн гишvvдийн сургалтын төлбөр 

 

3. 2015-03-23-ны өдрийн "Pricewaterhouse advisory LLC"-д 55.711.880 төгрөгийн Зээлжих зэрэглэл тогтоолгох зөвлөх vйлчилгээний төлбөрийн 70 хувь 

 

4. 2015-02-26-ны өдрийн "Интернэшнл инвестмент" банкинд 1.140.199.677 төгрөгийн хадгаламжийн хvv төлөлт 

 

5. 2015-03-17-ны өдрийн Сангийн яамнаас "Эрдэнэс Оюу толгой" 192.591.000 төгрөгийн хуулийн зөвлөх vйлчилгээ-зээл олгосон гvйлгээ 

 

6. 2015-04-17-ны өдрийн Монголын vндэсний олон нийтийн радио телевизэд 18.200.000 төгрөгийн 2/181 тоот гэрээний МVОНРТВ-ийн нэвтрvvлэг цацалтын төлбөр 

 

7. 2015-04-03-ны өдрийн "Эрдэнэс Оюу толгой" ХХК 680.496.386 төгрөгийн зээл олголт-зөвлөх vйлчилгээний төлбөр 

 

8. 2015-06-08-ны өдрийн "International investment bank"-д 1.134.371.250 төгрөгийн хадгаламжийн хvv төлөлт 

 

9. 2015-06-11-ний өдрийн Монголбанк 144.786.809.891 төгрөгийн Векселийн төлбөр

 

10. 2015-06-16-ны өдрийн Монголбанк 1.944.353.401 төгрөгийн Векселийн төлбөр-алданги 

 

11. 2015-06-16-ны өдрийн Монголбанк 6.193.938.488 төгрөгийн Векселийн төлбөр 

 

12. 2015-07-08-ны өдрийн С.Ган-Эрдэнэ гэгч этгээдэд өгсөн 55.000.000 төгрөгийн ТУЗ-ийн 41 тогтоолын дагуу санхvv дэмжлэг олгосон гvйлгээг 

 

13. 2015-08-05 Standart and Poor”s Limited – 168.938.813 төгрөгийн Зээлжих зэрэглэл тогтоолгох зардал 

 

14. 2015-09-01-ний өдрийн "Маyer Brown"-д 123.594.797 төгрөгийн ВТБ банкны зээлтэй холбоотой хуулийн vйлчилгээний төлбөр 

 

15. 2015-09-01 өдрийн Эрдэнэс оюу толгой ХХК 622.888.979 төгрөгийн Зээл олголт 

 

16. 2015-09-22-ны өдрийн "Гранд мед" ХХК-д 22.124.500 төгрөгийн 2/469 тоот гэрээ УСV-н урьдчилгаа төлбөр зэрэг зарлагын гvйлгээнvvд Шилэн данс дахь мэдээлэлд тавигдсан байна. 

 

Vvнээс гадна Худалдаа хөгжлийн банкны шинэ барилга дахь байрын 11-12 давхарт 3400м2 талбайг 27.5 тэрбумаар худалдан авах гэрээ хийсэн, ОХУ-ын Санкт-Петербургийн аялалд хэт их өндөр vнийн дvнгээр зугаалсан, өөрсөддөө зориулж нэг тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгосон гэх зэрэг өдөр тутмын сонинуудын нийтлэлvvдийг шалгуулах хvсэлт тавьжээ.

 

Мөн Монгол Улсад бvртгэлгvй компаниудад зээл олгосон, аж ахуйн нэгжvvдэд олгож байгаа зээлvvдэд БНХАУ-ын 100 хувь болон бусад оролцоо бvхий компаниудад олгож байгааг шалгуулах, Хөгжлийн банкны дээрх гvйлгээнvvд нь Vндэсний аюулгvй байдлын зөвлөлийн зөвлөмжийг зөрчсөн, УИХ-ын тогтоолыг зөрчсөн, албан тушаалаа урвуулан ашиглаж улсад онц их хэмжээний хохирол учруулсан, бусадтай vгсэн хуйвалдаж их хэмжээний ашиг олсон, бусдыг хохироосон, мөнгө угаасан, төсвийн мөнгийг зориулалтын бусаар зарцуулсан зэрэг онц ноцтой гэмт хэргийн чанартай байна гэж vзэж байгаагаа дурдсан байна. Юутай ч өнөөдрийн байдлаар 170 орчим тэрбум төгрөгийн хууль бус гvйлгээ байж болзошгvй хэмээн Б.Цогтгэрэл хардаж байгаа аж. Тэгэхээр монголчуудад ногдох ёстой Чингис, Самурай бондын мөнгөнөөс яагаад манай улсад бvртгэлгvй компаниуд зээл авах болов гэдэг нь өөрөө ноцтой асуудал учраас хуулийнхан энэ талаар сайтар нягталж шалгах нь дамжиггvй байх. Тvvнчлэн өнгөрсөн лхагва гарагт олон нийтийн цахим сvлжээгээр “Хөгжлийн банкны удирдлагуудыг АТГ-т эрvvгийн хэрэг vvсгэн шалгах нь зөв vv?” гэсэн 24 цагийн хугацаатай шуурхай санал асуулгад нийт 182 хvн оролцсон бөгөөд тэдний 82 хувь нь “Эрvvгийн хэрэг vvсгэн шалгах нь зөв” гэж саналаа өгчээ. Мөн шалгуулахаар өгсөн дээрх vндэслэлvvдэд манай сонины 132 дугаарт гарч байсан “Хөгжлийн банк 150 орчим тэрбум төгрөгийн векселийг Монголбанк руу яагаад шилжvvлсэн бэ” гэх асуудал нийтлэлд дурдагдаж байсныг уншигчид санаж байгаа байх. Бид энэ асуудлыг тухайн vед мэдээллийн хэрэгслээр дамжуулан тус банкнаас асууж байсан ч хариу өгөөгvй юм. 

 

 

 

Эрх баригчид дахин бонд гаргахаар зэхэж байна

 

Юутай ч өнөөдөр Чингис, Самурай бондын өчнөөн тэрбум төгрөгийг бид vр дvнтэй зарцуулж чадаагvйнхээ горыг удахгvй амсах болчихоод байгаа. Тухайлбал, Сангийн сайд асан Ч.Улаан “Одоо яаж ч мөрөөдөөд “Чингис”, “Самурай” шиг сайн нөхцөлтэй бонд босгож чадахгvй хэмээн халаглан хэлж байсан удаатай. Тэгвэл манай улс бондын эргэн төлөлтийг 2017 оны гуравдугаар сараас төлж эхлэнэ. Гэтэл энэхvv бондын эргэн төлөлтийн хугацаа ойртчихоод байхад эрх баригчид дахин нэг бонд гаргахаар болчихлоо. Тухайлбал, Засгийн газар, Монголбанкны хамтарсан ажлын хэсэг энэ сардаа багтан ажиллаж эхлэх гэнэ.

 

Манай улсын валютын нөөц бараг дууссан тул шинэ эх vvсвэр олох замаар төгрөгийн ам.доллартай харьцах ханшийг барихаас өөр аргагvй болсон гэж байгаа юм. Судлаачдын өгvvлж буйгаар энэ удаагийн бонд 10 орчим хувийн хvvтэй байж мэдэхээр байгаа аж. Тухайлбал, УИХ-аар 2016 оны улсын төсвийг хэлэлцэж байгаа. Хоёрдугаар хэлэлцvvлгийн явцад өргөн барьсан төсөв хэрхэн өөрчлөгдөж, хэдий хэмжээний зардал нэмэгдэж байгаа талаарУИХ-ын гишvvн, Сангийн сайд Б.Болор хэлэхдээ "Төсвийн алдагдлаа нөхөхийн тулд Хөгжлийн банкны санхvvжилтээр хэрэгжиж байгаа төсөл арга хэмжээнvvд төсөвт нэмж тооцдог болсны vр дvнд улс алдагдалд орчихоод байгаа юм. Гэхдээ энэ алдагдал өөрөө эх vvсвэртэй алдагдал. Одоо бол төсвийн алдагдал нэмэгдэж байх шиг байна. Алдагдалтай байгаа тохиолдолд бонд гаргахаас өөр аргагvй” хэмээсэн юм. Тиймээс л алдагдал нэмэгдсэн учраас бонд гаргаж нөхөхөөс өөр аргагvй гэдгийг Сангийн сайд учирлан хэлсэн хэрэг л дээ. Ямартай ч татвар төлөгчдийн мөнгөнөөс Чингис, Самурай бондын өрийг төлvvлэх нь тодорхой боллоо. Өөрөөр хэлбэл, эрх баригчид өөрсдийн зээлж авсан татварынхаа ачааллыг ард тvмний нуруунд тохохоор санаархаж байгааг зөвтгөж бас хvлээн зөвшөөрч болохгvй гэдгийг хэлэх л хэрэгтэй байх.

 

Эцэст нь хэлэхэд иргэн Б.Цогтгэрэлийн АТГ-т гаргасан Хөгжлийн банкны захирал Н.Мөнхбаттай холбоотой хууль бус гvйлгээнvvд тогтоогдвол яагаад татвар төлөгчид Чингис, Самурай бондын өрийг төлнө гэж. Тиймээс л энэхvv хоёр бондын мөнгөнөөс авч идэлцсэн бvлэг нөхрөөр төлvvлвэл шударга vнэнд нийцэх байх аа.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
HOTIIN ZALUU Mangar batsaan tenegt
IP:202.55.180.155  2015-11-19 13:16:32
ЗӨВ ДӨӨ ИРГЭН ЦОГТГЭРЭЛ ОДОО Л ЗӨВ ЮМ ХИЙЖ БАЙНА.
IP:103.9.89.234  2015-11-19 13:26:27
zochin Харваас халтар залуу
IP:202.55.183.178  2015-11-19 17:51:11
MGL Pooooooooo TDB-iin shine barilgiin 3400 m2-g 27,5 billion tugruguur avsan geheer neg m2-iig 8 saya tugruguur unelsen bainshd. Iim unetei barilga Mongold bas baidagaa, hamag ul hudluhiih une unaad baihad
IP:202.179.29.158  2015-11-19 17:56:59
lbhcwxe 1WfJMDuudyucuxgurb, [url=http://csmtswbjpnvm.com/] csmtswbjpnvm[/url], [link=http://mpxjoegprkso.com/ ]mpxjoegprkso[/link], http://qhjqkwsteztq.com/
IP:46.161.9.32  2016-11-18 11:46:42
Phyllispab wh0cd472064 misoprostol albendazole diclofenac
IP:46.161.9.24  2017-02-14 16:10:13
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.