Дуучин Дэлгэрмөрөнгийн бичсэн захидлууд зүрх шимшрүүлж байна ...

2015/11/25
Share |
Хүмүүс:
Дуучин Дэлгэрмөрөнгийн бичсэн захидлууд зүрх шимшрүүлж байна ...

Хорвоо дэндүү хатуу байдгийн тод жишээ болж дуучин Дэлгэрмөрөн хайртай гэргийгээ харамсалтайгаар зуурдаар алдсан билээ. Тэрээр гэргийнхээ дурсгалд зориулан цуврал захидлуудыг бичсээр байна. Түүний бичсэн захидалд ухаарал хайрлаж сургамж авмаар зүйл олон байгаа. Түүнчлэн ганцхан өдрийн дотор аймшигт өвчинтэй нүүр тулсан гашуун түүхээ бичсэн учир хүн бүхэн эрүүл мэнддээ анхаарч заавал хагас жилдээ эмнэлэгийн байгуулагад үзүүлж байхыг уриалж байна.

Захидал 1

Та бүгдийнхээ амгаланг эрье.Хүний амьдралд юу тохиолддог хийгээд хүн гээч ямар агуу бурхан юм бэ гэдгийг би өнөөдрөөс гуравдахь өдрийг хүртэл бичнэ.Та бүхэн мину зээ алдаа мадгийг эндээс олж харах биш аюул ослоос хэрхэн сэргийлэх болон амьдрал,хүн чанар,агуу хайр хэрхэн энэ хүний орчлонд оршин байдгийг тунгааж нэгэнтээ оршоогоод залбирнам зээ.
Одоогоос18 жилийн тэртээ миний бие Жулиана гэгч охинд сэтгэл алдарч анх харсан цагаасаа л хойш алдах эрхгүйгээр дурлаж,энэ сайхан дурлал минь эцэстээ хайр болон хувьсаж 10 гаран жил жаргал тэмцлийн бал бурам дундаас амьд бурхан минь надад,бүр төрсөн өдрөөр минь охин үр төрүүлж алаг хорвоод намайг аав болгож,өөрөө ээж болж байлаа.Түүнийг минь Дашын Энхбадам гэдэг.Итали улсад амьдарч сурж боловсорж байхдаа л Италиуд ямар Монголоор дуудаж чадах биш Жулиана гэхгүй юу.
Тэр цагаас хойш амьдрал улам утга төгс болж ариун хайрын минь гэрч 8 нас хүрж бидэн хоёрын хайр дахин жаргалаар дүүрж нэг л мэдхэд охин минь дүүтэй болсон байлаа.Тэр минь эхийнхээ хэвлийд 5 сартай хөөрхөн бондгор болчихоод байдаг,гэтэл хэвлий гэдэс дандаа өвдөөстөй.
Эмнэлэгт хандана дандаа л очно,ураг зүгээр байна,эхийн бие зүгээр байна гэдэг л хариу сонсоно.Нэг ёсондоо бид ТОНУС буюу ураг доошилчоод ингээд өвдөөд байна гэж бат итгэж эмч дээ итгэсээр л яваад байдаг,эцэстээ бүр 20 гаран хоног өтгөн гадагшлахгүй эвхэрсээр,аргаа барж агаар салхинд гарья гээд Тэрэлжийг зорьлоо.Аяга хоол ч орхоон байлаа гэдсээ дараастай мөртлөө биднийгээ л гэсээр шүдээ зуугаастай.Би дотроо багтраастай ч гаднаа тайвшруулаастай.Хэсэг хугацаа өнгөрсний дараа эхнэр минь байдгүй бие засах гээд гарсан гэнэ,гараад хартал жорлонгийн гадаа ухаан алдсан байлаа.
За ингээл бүх юм эхэллээ дээ.
Маш яаралтай түргэн авж аваараа асаасан чигээрээ Интермед эмнэлэгт ирлээ,эмчид үзүүлж зөвлгөө авснаар үтэр түргэн хагалгаанд орохгүй бол энэ хүн чинь амиа тавьлаа гэх нь тэр.Гарын үсгээ зуралцаж түүнийг минь ортой нь түрсээр хагалгааны өрөөрүү авч одлоо.
Зовлогийн шалтгаан тайлагдаж 3 цагийн дараа эмч ногоон даавуунд нэгэн зүйлийг баглсан чигтээ ачирлаа...
Тэр бол 3-4р үерүүгээ шилжиж буй толгой шиг томорсон хортой хавдар,бүдүүн гэдэснийх нь хамтаар байлаа.Орилох нь орилж уйлах нь уйлж шокнд орох нь орж би гэж зүгээр л амьд үхдэл болох нь тэр.
24 хөн цагийн дотор хүний хорвоо ормонгоороо эргэх нь тэр ээ.
Мээмнийх нь голоос давсаг хүртэл нь онгойлгож тэр муу новшийн бузрыг гаргахад,хэвлийдээ бойжиж байсан үрийн минь зүрхний цохилт аажмаар зогсож байгааг зөвхөн ээж нь л сонсож байлаа.
Бидэнд нэг л сонголт ирсэн,нэг бол хоёуланг нь,нэг бол ээжийг нь.
Маргааш тэр минь төрнө...учир нь хэвлий хөндөж болдоггүй бас л амь настай холбоотой болхоор.
Хэрхэн төрүүлндээ гэсэн эмчийн нүд тархи өрөмдөөстөй...

Захидал 2

Бидэн хоёр хэвлиййдээ байгаа үрээ Үүлэн-Гэгээ хэмээн нэрлэх байсан юм.
Үүлэн-Гэгээ авралт охин үр минь чиний минь зүрхний цохилт ээжийнх нь зүрхэнд,чихэнд үргэлж сонсогдох юм.Хамгийн сүүлчийн цохилт зүрхэнд минь үүрд хоногшин үлдсэн шүү үр минь,5 сар ээжийнхээ гэдсэнд байсанд баярлалаа,ээжийнхээ амийг аврах гэж ирсэнд баярлалаа агуу дээд оюун ухаан минь,би чамайгаа үүлсийн дээр байгаагаар төсөөлөн хайрлаж байгаа,хөөрхөн шидэт гүнж минь дээ чамайгаа гэдэснээс гархад харж зүрхлээгүйд уучлаарай,чи минь биеэрээ байхгүйгээс ээж нь шанлахыг хүсээгүй юм,ээж нь эдгэрээд аавд нь эгчид нь чамайгаа заавал дахин учруулах болно.Ингээд ганц удаа ч болов чамайгаа байсан гэдгийг бодит түүх болгон ээж нь бичиж үлдээлээ.Миний зүрх сэтгэлд чи минь үүрд амьд...хэмээн бичиж үлдээсэн эх үр хоёрын хүйн холбоосыг та бүхэн сонслоо.
Эх хүн гэдэг ийм агуу,тэр минь үрээ дүлэн дүлэн гадагшлуулж байхад урд өдрийн оёдлууд задарж,арайчуу гаргаад иртэл ИХЭС байхгүй,тэр ихэсийг хусаж авхаас өөр арга үгүй.Нялх үрийн ихэс хэвлийдээ наалдсан байдаг байж.
Энэ бүхнийг үйлдэж байсан эмч сувилагч нар өөрийн мэдэлгүй ийм зориг тэвчээр,агуу хайрын өмнө сөхөрцгөөж байлаа.Бидэн хоёр цаг мөч бүхэнд амин хайраараа хамтдаа зовлонгийн эсрэг тэмцсээр л байлаа.Гэвч энэ бүхэн дөнгөж эхлэл байсныг одоо бодход гол минь урагдаж байна.



Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
rekoloas В есть кубе где взять Ð¼ÐµÑ‚Ð°Ð¼Ñ„ÐµÑ ‚амин Как Ð¸Ð·Ð±Ð°Ð²Ð¸Ñ‚Ñ ŒÑÑ от отходов после фена Psilocybe в КамешкоР²Ðµ Купить амфетамР¸Ð½ в астане Купи клад Филеас Фогг — WiKi Купить закладкР¸ в Удомле Купить Хмурь Велиж Купить Гашиш в Чухлома Опиаты что это такое Что такое закладкР° соли Сайт закладоРº соли Ипомея лса Как перекумР°Ñ€Ð¸Ñ‚ÑŒ в Ð´Ð¾Ð¼Ð°ÑˆÐ½Ð¸Ñ … ÑƒÑÐ»Ð¾Ð²Ð¸ÑÑ … Обнинск спайс купить Рбк 400 кг кокаина Купить Гашиш в СтрежевР¾Ð¹ Купить Ганджа СтроитеР»ÑŒ Купить Кокаин в НевьянсРº ÐÑ€Ñ…Ð¸Ñ‚ÐµÐºÑ ‚ура, управляРµÐ¼Ð°Ñ моделью ТрамадоР» купить без рецепта екатериР½Ð±ÑƒÑ€Ð³ ЗакладкР¸ метадон в АлексинРµ Соль в уфе закладкР¸ Mdma в России Купить АмфетамР¸Ð½ в Уяр Спайс россыпь в ИркутскРµ Как варить маковые семечки видео Гашиш Ð¿Ñ€Ð¾Ð²Ð¾Ð·ÑÑ ‚ ТРАМАДОР›Ð цена в Донецке, купить ТрамадоР»Ð° в аптеках Донецка Купить Бутик БорисогР»ÐµÐ±ÑÐº Купить DOMINO МариинсРº Можно пить амфетамР¸Ð½ Купить Хмурь Верхний Тагил Купить Порох Ð”Ð¸Ð²Ð½Ð¾Ð³Ð¾Ñ €ÑÐº Лсд цена Майка марихуаР½Ð° Как приготоР²Ð¸Ñ‚ÑŒ чифирок
IP:141.101.132.221  2018-03-22 19:17:40
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.