Мөнхбаясгалан: Жирийн сэтгүүлч би Ц.Элбэгдорж гуайгаас айж байна

2015/11/25
Share |
Хүмүүс:
 Мөнхбаясгалан: Жирийн сэтгүүлч би Ц.Элбэгдорж гуайгаас айж байна

Ц.Элбэгдорж Ц.Мөнхбаярыг гүтгэсэн нь нэвтрүүлгээр илэрчээ. Ингэсний төлөө сэтгүүлч Мөхнбаясгаланг дарамталж заналхийлсэн байна.
Сэтгүүлч Мөнхбаясгалан их айдастайгаар өөрийн ФБ хуудсандаа ийм зүйл бичиж үлдээснийхээ дараа устгажээ:

"За ёстой жинхэнээсээ айлаа... Юун хэвлэлийн эрх чөлөө мөлөө ... би одоо яах ёстой вэ. Ерөнхийлөгчийнхөө өмнө сөгдөн мөргөж хадаг бариад очих уу. Энэ ярилцлага захиалгатай биш ээ. Ерөнхий сайд Сайханбилэг өчигдөр нэвтрүүлэгт орох ёстой байснаа эмийн чөлөөтэй гээд ирээгүй. Тэгэхээр нь Мөнхбаярыг оруулчихсан юм. Гэтэл Ерөнхийлөгчийн уурыг хүргэчихнэ чинээ санасангүй. Хэвлэлийн эрх чөлөө байгаа гэдэгт итгээд л ийм юм боллоо. Ноён Ц.Элбэгдорж ТЕГ, АТГ аараа шалгуулна биз дээ...Харин жирийн сэтгүүлч би айж байна. Ц.Элбэгдорж гуайг сэтгүүлчдийнхээ эрхийг ямар ч үед хамгаална гэж бодож явсан эндүүрчээ... Үнэнээсээ ихээр айж байгааг минь хүлээн авна уу. Үзэгнээс өөр зэвсэггүй надад өөр хэлэх юм алга. Миний мэдэлд хэдэн асуулт л байдаг... Харин Ерөнхийлөгчийн мэдэлд ТЕГ нь Зэвсэгт хүчинтэйгээ байж байдаг. Тийм болохоор дотор жихүүцэм айдсыг би мэдэрч байна. Харин үнэн юм ярьсан Мөнхбаярыг битгий дахиад шоронд хийчихээрэй л гэж гуйя... "

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.