В.Путин: Туркууд араас “хутга зоолоо”

2015/11/25
Share |
Хүмүүс:
 В.Путин: Туркууд араас “хутга зоолоо”

ОХУ ын Ерөнхийлөгч В.Путин ихэд ууртай байгаа. Гэтэл гал дээр тос нэмэж байгаа мэт ОХУ-ын сөнөөгч онгоцыг сүйрүүлсэн явдал терроризмын эсрэг тэмцлийн хил хязгаарлыг давлаа. "ОХУ-ын сөнөөгч онгоцыг сүйрүүлсэн явдал нь террористуудын хамсаатнууд бидний ар нуруу руу хутгалтайсантай адил. Энэ явдлыг өөрөөр дүрсэлж, илэрхийлж чадахгүй байна” хэмээн В.Путин дурджээ.

Оросын сөнөөгч онгоц 6000 метрийн өндөрт, Сирийн нутаг дэвсгэрт нислэг үйлдэж байхдаа Туркийн F-16 сөнөөгч онгоцны пуужинд оногдож сөнөөгдсөн байна. Тухайн үед онгоц Туркийн хилээс нэг км-ийн зайд байсан гэж ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Иорданийн хаан II Абдаллатай уулзахдаа мэдэгдсэн байна.

Оросын Су-24 сөнөөгч онгоц Туркийн талд ямар ч аюул заналхийлэл учруулаагүй. Тус онгоц Сири дэх "Исламын улс" алан хядах бүлэглэлийн эсрэг цохилт өгөх үүргээ гүйцэтгэж явсан. Сирийн хойд зүгийн Латаки мужид босогчид ихээр байрладаг учир манай нисгэгчид өөрсдийн үүрэг даалгавраа гүйцэтгэж явсан гэдгийг Ерөнхийлөгч В.Путин онцолжээ.

Туркийн агаарын хүчин Оросын онгоцыг сүйрүүлсэний дараа тус улсын эрх баригчид бидэнтэй харилцаа тогтоохын оронд энэхүү асуудлыг хэлэлцэхээр НАТО руу хандсан. Тэд бидний биш Оросууд Туркийн онгоцыг сүйрүүлсэн юм шиг. Түүнчлэн Алан хядагчдын эзлэн авсан Сирийн газар нутгаас Турк улс руу газрын тос нийлүүлж байгааг ОХУ эртнээс илрүүлсэн. Энэ нь Турк улс террористуудаас хямд газрын тос худалдан авч санхүүжүүлдгийн баталгаа гэж Путин хэлсэн байна. Мөн энэ хэргийн бүх баримтыг шалгаж нягтална. Өнөөдрийн хэрэг ОХУ, Турк хоёр улсын харилцаанд ноцтой сөрөг үр дагавар авчирна. Бид Турк улсыг зөвхөн хөрш гэдгээр нь биш найрсаг орон гэдгээр нь хүлээн авсаар ирсэн гэж Оросын Ерөнхийлөгч хэлжээ.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.