Д.Булган хар тамхины хэрэгтэй холбоотой гэв үү

2015/11/25
Share |
Хүмүүс:
Д.Булган хар тамхины хэрэгтэй холбоотой гэв үү

Талийгаач С.Зориг агсны гэргий Д.Булганыг цагдаагийн байгууллагаас цагдан хориод, багагүй хугацаа өнгөрсөн ч  яг ямар хэрэгт холбогдуулан саатуулсан нь одоог хүртэл тодорхойгүй байгаа. Одоогоор Д.Булганыг баривчилж, ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461-р ангид саатуулаад байгаа билээ.


Гэхдээ түүнийг цагдан хорих болсон шалтгаан нь улсын нууцтай холбоотой хэрэг учир нууцалж байна гэх тайлбарыг цагдаагийхан өгч байгаа. 
Харин олон нийтийн дунд Д.Булганг нөхрийнх нь хэрэгт холбогдуулж хорьсон. С.Зоригийн хэрэг удахгүй илэрч магадгүй гэсэн мэдээлэл дэгдээд байгаа. Тэгвэл Д.Булганыг хар тамхины хэргээр хорьсон гэсэн мэдээлэл гарч эхэлжээ. Хэд хоногийн өмнө ЭЦГ-аас хар тамхины бүлэглэлийг илрүүлэн саатуулсан бөгөөд тэдний дотор дөрвөн эмэгтэй байсны нэг нь дэд сайд асан Т.Болдбаатарын охин Б.Мөнхзул байсан бол нөгөөх нь Д.Булган байж болзошгүй гэнэ.

 

Түүний ойр дотныхон нь "Д.Булганыг хар тамхины хэрэгт холбогдсон байх, ямартай ч хоёр хүний хамт саатуулагдаж байгаа. Эсвэл сонгууль угтаж улстөрийн шоу хийж байгаа гэсэн хоёр зүйлд таамаглаж байгаа" гэнэ.

 Юутай ч хар тамхины хэрэг үү, С.Зориг агсаны хэрэгтэй холбоотой юу гэдгийг цаг хугацаа харуулах биз ээ.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.