Бразилийн олимпийн эрхийг 11 тамирчин хүртээд байна

2015/11/26
Share |
Хүмүүс:
Бразилийн олимпийн эрхийг 11 тамирчин хүртээд байна

Бразилийн Рио-де-Жанейро хотноо зуны олимпийн XXXI дэх наадам эхлэхэд 253 хоног үлдлээ.

Өнөөдрийн байдлаар "Рио-2016" олимпийн наадмын эрхийг 11 тамирчин хүртээд байна.

Монголын жүдо бөхийн шигшээ багийн тамирчид олимпийн эрхийн чансаагаа цуглуулсаар байна. Рио-2016-д жүдочид бүтэн багаараа буюу эрэгтэй, эмэгтэй тус бүр долоон жинд эрхээ авахыг зорьж байгаа.

Ширэн бээлийтнүүдийн хувьд өнгөрсөн сард Дохагийн ДАШТ-ээс медальгүй, олимпийн эрхгүй ирсэн. Гэхдээ олимпийн эрх олгох хоёр ч тэмцээн үлдээд буй. 

Олимпийн эрх хүртээд буй тамирчдын талаарх мэдээллийг хүргэе.

БУУДЛАГА

  • Отрядын Гүндэгмаа-БНСУ-д зохиогдсон "Дэлхийн цом"-ын аварга шалгаруулах тэмцээний спорт гар бууны дасгалд алтан медаль хүртэж “Рио 2016” олимпийн наадамд оролцох Монгол Улсын анхны эрхийг эх орондоо авчирсан.

  • Ганхуягийн Нандинзаяа-АНУ-д зохиогдсон "Дэлхийн цом"-ын аварга шалгаруулах тэмцээний хийн урт бууны 10 метрийн дасгалд IY байрт шалгарсан.

  • Цогбадрахын Мөнхзул-Азербайжан улсын Габала хотноо  Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээний спорт гар бууны 25 метрийн дасгалд YI байрт шалгарсан.

ХӨНГӨН АТЛЕТИК

  • Бат-Очирын Сэр-Од-Герман улсын Хамбург хотноо XXX дахь удаагийн “Хамбург марафон” тэмцээнд YI байрт шалгарсан.

ЧӨЛӨӨТ БӨХ

  • Соронзонболдын Батцэцэг- АНУ-ын Лас Вегаст болсон чөлөөт бөхийн ДАШТ-ий 63кг-д түрүүлж олимпийн эрхээ авсан.

  • Пүрэвжавын Өнөрбат- АНУ-ын Лас Вегаст болсон чөлөөт бөхийн ДАШТ-ий 74кг-д мөнгөн медаль хүртсэн.

  • Эрдэнэбатын Бэхбаяр- АНУ-ын Лас Вегаст болсон чөлөөт бөхийн ДАШТ-ий 57 кг-д хүрэл медаль хүртсэн.

  • Очирбатын Насанбурмаа- АНУ-ын Лас Вегаст болсон чөлөөт бөхийн ДАШТ-ий 69кг-д шагналт V байрт орсон.

  • Ганзоригийн Мандахнаран-АНУ-ын Лас Вегаст болсон чөлөөт бөхийн ДАШТ-ий 65кг-д шагналт V байрт орсон.

  • Жаргалсайханы Чулуунбат-АНУ-ын Лас Вегаст болсон чөлөөт бөхийн ДАШТ-ий 120кг-д шагналт V байрт шалгарч эрхээ хүртсэн

БАЙТ ХАРВАА

  • Жанцангийн Гантөгс-Тайланд улсын Банкгог хотноо зохиогдсон Азийн аварга шалгаруулах тэмцээний ганцаарчилсан харваанд II байрт шалгарсан.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
chocopie ZVWXDV Preciselywhat I wassearchingfor,appreciate it for posting.
IP:89.28.10.242  2018-12-21 17:09:26
dobsonz V2PNDJ http://pills2sale.com/ levitra nizagara
IP:5.188.211.22  2020-10-19 02:37:01
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.