“Гоёл-2016”: Топ моделиор Х.Уянга тодорлоо

2015/12/01
Share |
Хүмүүс:
“Гоёл-2016”: Топ моделиор Х.Уянга тодорлоо

Монголын Дизайнеруудын холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Гоёл-2016” наадам шилдгүүдээ тодруулж,  Топ моделиор загвар өмсөгч Х.Уянгыг өргөмжиллөө.

Түүнчлэн тус наадмын шилдэг эмэгтэй загвар өмсөгчөөр А.Хулан, шилдэг эрэгтэй загвар өмсөгчөөр Д.Баяртогтох нар шалгарлаа.

Гранпри шагналыг “Шилмэл загвар” ХХК-ийн дизайнер Д.Өнөболор хүртсэн бол наадмын Шилдэг загвар зохион бүтээх товчоогоор “Говь” ХК  тодорсон юм.

Наадмын тусгай шагналыг Өвөр Монголын дизайнер Номин болон Бажуна салоны дизайнер Б.Батсүх нар хүртлээ.

Гоёлын хувцасны шилдэг дизайнераар Ц.Отгон, Үндэсний хувцасны шилдэг дизайнераар Мon Сouture салоны дизайнер Х.Батзаяа, Чөлөөт хувцасны загвараар Урбан жийнс брэндийн дизайнер, Уран сэтгэмжийн загвараар дизайнер Мягмарсүрэн, Батсүрэн нар шилдгээр шалгарсан юм.

Мөн Шилдэг залуу дизайнераар “Эртний Монгол хийц” салоны дизайнер О.Уранцэцэг тодорсон бол Шилдэг makeup artist-аар Наруми салоны Аззаяа, Марина нар, шилдэг үсчингээр Stylish салон шалгарлаа

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.