Шагналын мөнгөө хулгайд алдсан ОУХМ Э.Бэхбаяр цагдаад хандлаа

2015/12/02
Share |
Хүмүүс:
Шагналын мөнгөө хулгайд алдсан ОУХМ Э.Бэхбаяр цагдаад хандлаа

Бакуд болсон Алтан Гранпри тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн ОУХМ Э.Бэхбаяр шагналын 5000 ам.доллараа хулгайд алдагдсан талаараа мэдээлэл хийлээ.

Э.Бэхбаяр Бакугаас буцахдаа мөнгөө тоолоод багш А.Энхээдээ хадгалуулсан байна. Ингээд тэд Бээжинд ирэхэд шагналын 5000 доллар нь хоёр захдаа 100 долларын дэвсгэртээр халхалсан нэг долларын дэвсгэртүүдээр солигдсон байсан гэнэ.



Э.Бэхбаярын багш А.Энхээгийн эхнэр олон улсын шүүгч Л.Болормаа энэ талаар “Бэхээ маань шагналаа аваад тэмцээнд хамт оролцсон З.Дүвчин, Ц.Цогтбаяр багш, С.Батцэцэг, С.Цэрэнчимэд, Б.Одончимэг, Цэвэгмид, Г.Мандахнаран нарт тус бүрт нь зуун ам.доллар өгсөн юм билээ. Өөрөө 100 ам доллар хэрэглэсэн. Ингээд үлдсэн 4200 ам.доллараа алдлаа. Хамгийн гол нь хууль, цагдаагийнхан энэ хэргийн учрыг үнэнээр нь олж өгөөсэй гэж хүсч байна. Бид хэнийг ч энэ хэрэгт сэжиглээгүй байна. Мөн хэнийг ч гүтгээгүй. Манай чөлөөт бөхийн хамт олон дотор ийм муухай зүйлс гарч байна гэж бодохоор гомдмоор байна. Чөлөөт бөхийн тамирчид бүгд нэр төртэй, улс орныхоо нүүр царай болсон хүмүүс шүү дээ.” хэмээжээ.

Тамирчны хөлсний үнэ цэнийг мэддэг хамт явсан тамирчид нь Э.Бэхбаярын шагналын мөнгийг авсан уу, эсвэл зам зуураа суйлуулав уу гэдгийг цагдаагийн байгууллагынхан тогтоох биз ээ.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.