Киви хамтлагийн дуучин Ука: Би зогсохыг хүсэхгүй байна

2015/12/03
Share |
Хүмүүс:
Киви хамтлагийн дуучин Ука: Би зогсохыг хүсэхгүй байна

Киви хамтлагийн дуучин Ука буюу Д.Уламбаяр шинэ цомгоо өлгийдөн авчээ. Түүний цомог 11.06 нэртэй бөгөөд өөрийн төрсөн сар өдрөөр нэрлэсэн байна. Укагийн хувьд энэ удаагийн цомог нь түүний хоёр дахь удаагийн бие даасан цомог бөгөөд нийт зургаан дуунаас бүрдэж байгаа юм.  Цомгийн хөгжмийн найруулгыг Ocean Grey студи, дууны миск мастеринг АНУ-д Рагу хийжээ. Мөн цомгийн зураг авалтыг IC студи хийсэн бөгөөд чадварлаг баг хамт олонтой хамтарч, чансаатай уран бүтээлийг хүргэхээр зорьсон нь түүний шинэхэн уран бүтээлүүдээс мэдрэгдэж байгааг дуулгахад таатай байна. Өнөөдөр дуучин Ука сэтгүүлчдэд хэвлэлийн бага хурал хийсэн бөгөөд түүний цомгийн баяр энэ  сарын 4-ний өдөр буюу маргааш Marquee 27 club-д 20 цагаас “11/06 Album Release Party” нэртэйгээр зохион байгуулагдах гэж байна. Цйомгийн баярт Киви хамтлаг, Дуучин Наагий, Оки, Хар сарнай хамтлагийн Амараа нар оролцож уран бүтээлээ хүргэх бөгөөд олон олон гэнэтийн бэлэг зочдоо хүлээж байгаа гэнэ лээ. Цомгийн баярын тасалбарын үнэ ердөө 30.000 төгрөг бөгөөд эхэнд ирсэн 30 хүнд Oriflame брендийн  сормуусны будаг, уруулын будаг, нүдний тень бэлэглэх бөгөөд 70 хүнд  мөн тус брендийн сормуусны будгийг бэлэглэх аж.

Дуучин Ука:

      Цомгийнхоо талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч. Энэ удаагийн цомгийг хэрхэн гаргахаар болсон бэ?

-Цомогт маань нийт зургаан дуу орсон. Цомгоо цагаан өнгийг сонгож бүх зүйлийг шинэ хэмээн бэлэгдэж хийлээ. Жирэмсэн байхдаа “Амжиж хөтөлье гараас чинь” дуугаа бичүүлсэн байсан. Би өөрийнхөө  төрсөн өдрөөр хүмүүст бэлэг барихаар зорьж цомгийнхоо ажлыг эхэлж 11.06 гэж нэрлэсэн боловч харамсалтай нь бичлэгийн явц удааширсны улмаас 11.06-ндаа цомгоо гаргаж амжсангүй. Гэхдээ өнөөдөр цомгоо аваад гартаа бариад зогсож байгаадаа маш их баяртай байна. Би байнга ийм эрч хүчтэй баймаар байна. Надад маш их таалагдаж байгаа.

Ерөнхийдөө цомог маань миний амьдралын хэв маяг, өдөр тутам тохиолддог сайхан зүйлүүдийг багтаасан, дуунуудын маань үг , ая яг л надад зориулагдсан гэмээр таалагдсан.

   Өмнөх цомгоос энэ цомгийн хооронд багагүй хугацаа өнгөрлөө. Та одоо эх хүн болсон. Уран бүтээлчийн хувьд, хувь хүний хувьд энэ хоёр цомгийн ялгаа юу байна вэ?

-Эмэгтэй хүн хүүхэд төрүүлсний дараа бусдыг хайрлаж энэрэх сэтгэл улам илүү болдог юм шиг санагддаг. Цомгийн онцлог гэвэл өмнөх  цомгоосоо мэдээж бүх зүйл нь өөр байгаа. Уран бүтээлч хүний хувьд өөрөөсөө гарч болох хамгийн сайхан бүхнийг хүмүүст хүргэхийг хүсдэг. Хүн амьдралаас баяр баясгалан сайхан бүхнийг авах ёстой гэж боддог. Тиймээс тэр бүгдийг шингээж өгсөн.  Маргааш би байж болох хамгийн сайхнаараа үзэгч, сонсогчидтойгоо байхыг хүсч байна.

   Таны бие даасан хоёр дахь цомог бэлэн боллоо. Одоо харин та ямар ажил төлөвлөж байна вэ?

-Би одоо зогсохыг хүсэхгүй байна. Дараа дараагийн ажлуудаа төлөвлөсөн байгаа. Би маш их эрч хүчтэй байна.  Ажиллах маш гоё байна. Би мөрөөдөлтэйгөө хөтлөлцөөд явж байна.  Миний цомогт хамтарч ажилласан бүхий л хүмүүстээ маш их баярлалаа.

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.