Л.Гансүх хорихын эмнэлгээр үйлчлүүлэхгүй

2015/12/04
Share |
Хүмүүс:
Л.Гансүх хорихын эмнэлгээр үйлчлүүлэхгүй

Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөхөөр ажиллаж байсан Л.Гансүхийг “Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ 3.6 тэрбум төгрөгийг завшсан хэмээн шүүхээс 4.6 жилийн ял оноосон.

Цагдан хорих төвд хоригдож байгаа түүний бие муу байгааг эх сурвалж хэлж байна. Тэрбээр бөөрний архаг үрэвслээр өвдсөн байж болзошгүй байгаа бөгөөд хорихын эмнэлгээр эмчлүүлэхээс татгалзсан гэсэн мэдээлэл байна. Л.Гансүх нь өмнө нь БНСУ-д эмчилгээ хийлгүүлж байсан бөгөөд “Нүүрс”-ний гэх хэрэгт холбогдсоноос хойш, эмчилгээгээ тасалдуулсан тул ясны хавдрын улмаас хөлийнхөө хурууг тайруулсан гэдгээ ярьж байсан юм.

Дашрамд сануулахад, Л.Гансүх болон түүний өмгөөлөгчид анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцсэнээр Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан. Нийслэлийн шүүхийн Ерөнхий шүүгч гомдолтой танилцсанаар Л.Гансүхийн хэргийг Нийслэлийн шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэд хуваарилсан байна. Шүүх хурлын тов одоогоор гараагүй байгаа билээ.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.