УИХ-ын гишүүн С.Ганбаатар хагартлаа баярлав

2015/12/08
Share |
Хүмүүс:
УИХ-ын гишүүн С.Ганбаатар хагартлаа баярлав

С.Ганбаатар гишүүн сүүлийн хэдэн өдөр байнга инээж явах боллоо. Үүнийгээ ч нуусангүй. Газрыг барьцаалсан банкууд үл маргах журмаар газрыг хураах, зарах хуулийг УИХ баталсаныг саяхан хуульч Б.Энхбаяр Үндсэн хуулийн цэцэд хандан хүчингүй болгуулсан билээ. Түүнд талархаж байгаагаа С.Ганбаатар гишүүн УИХ дээр хэлэв. Энэ бол ардаа банк, санхүүгийн байгууллагатай олигархуудын захиалгаар гарсан мөнгө хүүлэх гэсэн хууль байсан юм. Улс орон хямраад, иргэд нь ядуу байгааг далимдуулж хувийн өмчийн газрыг хямдхан барьцаалаад улмаар авах гэсэн захиалгатай хууль нуран унав. Дашрамд сүүлийн 23 жилд Цэц Үндсэн хууль зөрчсөн 140 зөрчил илрүүлсэний 40 нь сүүлийн 3 жилд гарчээ. Хуульч Б.Энхбаяр Цэцэд нийт 8 удаа гомдол гаргаж, бүгдэд нь ялалт байгуулж байсан аж.

 
Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.