Абдул 710 саяар “шатав”

2015/12/09
Share |
Хүмүүс:
Абдул 710 саяар “шатав”

Хэвлэх үйлдвэрийн барилгыг 24 тэрбум төгрөгөөр худалдаж авахаасаа татгалзсан Абдул Каримын дэнчин болгон тавьсан мөнгийг улсын орлого болгожээ. Тэрбээр дуудлага худалдаанд оролцохдоо 710 сая төгрөгийг нийслэлийн дансад байршуулсан байна.

710 сая төгрөг бол багагүй мөнгө. Хуучин хэвлэх үйлдвэрийг 24 тэрбумаар авахаар болсон Абдул монголчуудад тунирхаж, наймаагаа буцаасан ч 710 сая төгрөгөөрөө “шатлаа”.

Түүний үйлдэл үнэндээ “Болгоё гэсэн боломж гардаг, болгохгүй гэсэн хүнд шалтаг мунддаггүй” гэсэн үгийг санагдуулах. Монголчуудын шүүмжлэл бол Абдулын хувьд шалтгаан. Нөгөө талаасаа бидэнд бас  том сургамж үлдээлээ. Бараагаа зарчихаад араас нь хэл ам хийхийн хэрээр бараа нь үнэд хүрдэггүй гэдгийг бас харуулав. Гадаад хүнд газраа алдлаа хэмээн гаслаад байсан монголчууд ямар ч байсан энэхүү дуудлага худалдаагаар олон юмыг ойлгож авах шиг боллоо.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.