Хөгжлийн бэрхшээлтэй иргэд мөлхөө бослого хийлээ

2008/06/06
Share |
Хүмүүс:
Хөгжлийн бэрхшээлтэй иргэд мөлхөө бослого хийлээ

Авто тээврийн тухай хуулийг хүчингүй болгохыг шаардан хөгж­лийн бэрхшээлтэй иргэд, ахмад настнууд өчигдөр Сүхбаатарын талбайд жагслаа. Хараагүй иргэд гартаа тохойвч, хөлдөө өвдгөвч хийж, биеэ гинжээр оосорлон мөлхөх бэлтгэлээ хангах завсар ахмад настнууд лоозонгоо нами­руулж, араас нь алхахаар зайгаа эзлэв. “Бид ХХI зуунд гэрийн хо­рионд ормооргүй байна”, “Ашиг сонирхлын зөрчилтэй зэрлэг улс­төрчдөөс төрөө цэвэрлэе”, “УИХ-ын гишүүн Г.Батхүү, Ц.Дамиран та нүдээ ухаад өгөөч. Бид мөнгө өгье”, “Эдийн засгийн аргаар ард түмнийг хар­гислахаа зогсоо” гэсэн сэтгэл сэртхийлгэм үгтэй лоозон салхинд намирна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын хэвлэлийн тө­лөө­лөгч н.Жавхлан гарч ирж, шаард­лагыг хүлээж авснаар жагсагчид  шаардлагынхаа нэгийг ямар ч байсан төрийн тэргүүндээ дайлга­чихав. Энэ үед жагсагчид УИХ, Монгол Улсын Засгийн газраас төлөөлөгч ирж, шаардлага хүлээж авахгүй бол хурц хэлбэрийг сонгон тэмцлээ үргэлжлүүлэхээ мэдэгдэв.

Гэвч жагсагчдын тэмцэл шаард­лага хүргүүлснээр ханасангүй, Төв шуудангийн өмнөх авто замыг хааж, багагүй хүндрэл учрууллаа. Дугаар шилжих мөчид буюу 19.00 цагт жагсагчид зам хаан хэвтсэн хэвээр байлаа.


мөлхөө жагсаал
мөлхөө жагсаал
Мөлхөө бослого
Мөлхөө бослого
Мөлхөө бослого
Мөлхөө бослого
Мөлхөө бослого
Мөлхөө бослого
Мөлхөө бослого
Мөлхөө бослого
Мөлхөө бослого
Мөлхөө бослого
Мөлхөө бослого
Мөлхөө бослого
Мөлхөө бослого
Мөлхөө бослого
Мөлхөө бослого
Мөлхөө бослого
Мөлхөө бослого
Мөлхөө бослого
Мөлхөө бослого
Мөлхөө бослого
Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.