Н.Энхбаярыг Шадар сайд болгох хүсэлт өргөн барьлаа

2015/12/10
Share |
Хүмүүс:
Н.Энхбаярыг Шадар сайд болгох хүсэлт өргөн барьлаа

УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлгийн дэд даргын хувиар З.Баянсэлэнгэ өнөөдөр нэр дэвшигчийг томилуулах хүсэлтээ Ерөнхий сайдад өргөн барилаа. Энэхүү хүсэлтэд, Засгийн газарт хамтран ажиллах гэрээний хүрээнд МҮАН-МАХН-ын “Шударга ёс” эвслийн бүлгээр Шадар сайд, Эрүүл мэндийн сайдыг дэвшүүлж байхаар тохиролцсоныг дурдаад Шадар сайдад Н.Энхбаярыг, Эрүүл мэнд спортын сайдад Ц.Оюунбаатарыг томилуулах хүсэлтээ мэдэгдсэн байна. Тэрээр энэхүү албан тоотдоо Ц.Оюунбаатар өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ МАХН-ын Гүйцэтгэх товчоонд илэрхийлснийг дурджээ. Энэхүү хүсэлтээ Ц.Оюунбаатар мөн Ерөнхий сайдад илэрхийлсэн байна. Тиймээс дээрх саналыг Ерөнхий сайдад өргөн барьсан байна. Энэ талаар түүнээс тодруулахад “Тийм ээ, дөнгөж сая өргөн барьчхаад байж байна. Ямар шийдвэр гарахыг урьдчилж хэлэх боломжгүй” гэсэн юм.

Ямартай ч хэд хоногийн өмнөөс эхлэн яригдсан энэ асуудал ийнхүү албан ёсоор боллоо.

Харин Ерөнхий сайд уг саналыг хүлээж авах эсэх нь одоогоор тодорхойгүй байна

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.