Исламын дайны тухай аймшигтай лүндэн

2015/12/10
Share |
Хүмүүс:
Исламын дайны тухай аймшигтай лүндэн

Ванга эмээгийн нэр далайн чанадын олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдэд гэнэт үзэгдэх болов. Тэр “Исламын улс” байгуулагдаж, ирэх 2016 онд “Европ эзгүйрч”, европын халифат бий болохыг анхааруулж байсныг болгарын зөнчийн өвийг судладаг америкийн шинжээчид тодруулжээ. Улс төрчид энэ таамаглалыг анхаараагүйд “Нью-Йорк пост” сонинд өгүүлэл бичсэн хүн харамсаж байна.

Болгарын хараагүй зөнчийн урьдчилсан таамаглалыг чухамхүү өнөөдөр зүгээр нэг сонирхоогүй нь мэдээж. Юу гэвэл, түүний таамаглалын багагүй хэсэг нь “исламын их дайнд” зориулагджээ. Вангаг шүтэн бишрэгчид болон зүгээр л нууц үйлдлийг судлагчид сүүлийн саруудад түүний мэргийг байнга эргэн санаж, үүнийг Ойрхи Дорнодын хэрэг явдал болон “Исламын улстай” хийж буй тэмцэлтэй холбон үзэж байгаад гайхах явдалгүй юм.

Зөн билэгтний таамаглалд бие зарсхийх юм гэж өгүүлэл бичигч тэмдэглэжээ. Учир нь 2016 онд лалын дайчид Европыг эзэлж, энэ нь мөн л Ванга эмээгийн лүндэн буулгасан 2010 оны “арабын хаврын” үргэлжлэл болох гэнэ.

Ирэх оны сүүлч гэхэд Европ (бидний мэдэх тэр байдлаараа) оршин тогтнохоо больж,“эзгүйрсэн газар” болно гэдгийг зөнч анхааруулсан байна. Нэг л мэдэхэд лалынхан европчуудын эсрэг химийн зэвсэг хэрэглэж, харин Ромд төвтэй Европын халифат байгуулснаар 2043 онд бүх зүйл дуусна гэж Ванга хэлж байжээ.

Хэрвээ энэ бүхэн хэтэрхий харлуулсан мэт санагдаж байгаа бол, өнгөрсөн оны хэрэг явдлыг эргэн санавал зохино гэж өгүүлэл бичигч дурьдсан байна. Тэгэхэд “Исламын улс” бүлэглэлийнхэн ливийн Сирт хэмээх гол хотыг эзлэн авсан бөгөөд одооуг хотыг Газрын дундад тэнгис л Европоос тусгаарлаж байгаа юм. “Исламын улс” бүлэглэлийн эзлэсэн Сирийн нутгаас европын газар нутаг хүртэл мөн тийм ч хол бишээ.

Өөрсдийгөө зөн бэлэгтэн хэмээн хэлдэг хүмүүс цөөн билүү, гэвч тэдний таамаглалын ихээхэн хэсэг нь уран дүрслэлийн л үр дагавар байдаг байна. Гэвч Вангагийн тухайд гэвэл, түүний хэлсэн зүйлийн нэлээд их хувь нь биелэсэн байдаг нь болгоомжлол төрүүлж байгаа юм. “Нью-Йорк пост” сонинд бичсэнээр, энэ нь 85 орчим хувь байна.

Ингээд эдгээрээс заримыг нь дурдая. Дэлхийд дулаарал болно гэж Ванга 1950-иад онд хэлж байж. Нью-Йоркийн хоёр ихэр цамхагт террористууд халдана гэж 1989 онд хэлсэн байдаг. Африк гаралтай америкийн иргэн АНУ-ын 44 дэх ерөнхийлөгч болно гэжээ. Сүүлд нь түүнийг Нэгдсэн улсын сүүлчийн хар арьстан ерөнхийлөгч байх болно гэдгийг хэлж.

Тийнхүү, 2016 онд болон цаашид юу юу болно гэж болгарын зөнч хэлснийг сонирхъё:

2016 он: “лалынхан” Европт цөмрөн орж, тус тив бидний төсөөлдөг тэр байдлаараа байхаа болино. Дараа нь эзгүйрэлт он удаан жил үргэлжилнэ.

2023 он: Дэлхийн тойрог зам өөрчлөгдөнө.

2025 он: Европын хүн хэрэг дээрээ байхгүй болно.

2033 он: Туйлын мөс хайлж, далайн усны түвшин дээшлэнэ.

2043 он: ЕвропРом хотод нийслэлтэй Исламын халифатын улс болно. Дэлхийд эдийн засаг сэргэнэ.

2084 он: Байгаль сэргэнэ.

3797 он: Хүн төрөлхтөн шинэ оддын системийг эзэмшинэ.

“Нью-Йорк пост” сонины нийтлэлчийн бичээгүй нэг зүйлийг төгсгөлд нь дурьдвал: Найдлага байна аа!Соёл иргэншлийг аврагч нь мэдээж Орос улс байх нь. “Хэн ч Орос орныг зогсоож чадахгүй. Өөрийн замаас бүхнийг арчиж, тэсч үлдэх төдийгүй, дэлхийн хаан болно” хэмээн Ванга эмээ лүндэн буулгасан ажээ.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.