Chuhal.mn сайт Монгол туургатны Боксын их наадмыг онлайнаар шууд дамжуулна

2015/12/11
Share |
Хүмүүс:
Chuhal.mn сайт Монгол туургатны Боксын их наадмыг онлайнаар шууд дамжуулна

Хил хязгааргүй ертөнцийг хэдхэн секунтын дотор холбож чадсан нь яах аргагүй хүн төрөлхтөний  хамгийн том ололтуудын нэг билээ. Асар их мэдээллийн орон зайг бий болгож, авч чадах бүхий л мэдлэг, мэдээллийг энд багтаасан нь өнөө үед амьдралын нэг хэсэг болоод байна. Тиймдээ ч орчин үед цахим ертөнц, түүнийг дагасан хэвлэл мэдээлэл хамгийн үнэ цэнэтэйд тооцогдож,  өдөр ирэх бүр хамрах хүрээ нь тэлж, уншигчид нь нэмэгдсээр байна.

Нээлт болон финалын тоглолтыг шууд дамжуулна.

21 дүгээр зууны оршин суугчид бид энэ цаг үед юуунаас ч хоцрох ёсгүй. Тиймээс мэдээ мэдээллийн Chuhal.mn сайт орчин үеийн тоног төхөөрөмж ашиглан онлайнд шууд дамжуудалт хийхээр бэлтгэл ажлаа хангаад байна. “Дэлхийн монголчуудын глобал нийгэмлэг” Монголын боксын холбоотой хамтран “Монгол туургатан”-ын боксын анхдугаар их наадмыг энэ сарын 12-14-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байгаа билээ. Монгол бөхийн өргөөнд болох энэ удаагийн тэмцээнд БНХАУ-ын ӨМӨЗО, ОХУ-ын Буриад, Халимаг, Тува, Монгол Улсын 18-40 насны шилдэг боксчид Олон улсын AIBA дүрмийн дагуу оролцох юм. Монгол туурагтны боксын тэмцээний нээлт болон финалын тоглолтыг Chuhal.mn сайт Монголд анх удаа онлайнаар шууд дамжуулж, тэмцээнийг дэлхий нийтэд цахимаар хүргэх болно. 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.