Дээрэмчдийг ”Өнөр” хороолол орчмоос баривчилжээ

2015/12/14
Share |
Хүмүүс:
Дээрэмчдийг ”Өнөр” хороолол орчмоос баривчилжээ

Сонгино хайрхан дүүргийн 18 дугаар хороонд байрлах Худалдаа хөгжлийн банканд буутай хоёр этгээд халдаж, 380 сая төгрөг дээрэмдсэн хэрэг өчигдөр 09.30 цагийн орчимд гарсан. Хэргийн дуудлага Цагдаагийн ерөнхий газарт өчигдөр өглөөний 09.45 цагийн орчимд иржээ. Улмаар цагдаагийн албан хаагчид шуурхай ажиллаж гэмт этгээдүүдийг 24 цагийн дотор баривчилсан гэж Цагдаагийн ерөнхий газраас мэдээлэл хийлээ.  Хэргийг эрхэлсэн тодорхой ажилгүй төрсөн ах дүү хоёр болох 1992 оны Э, 1985 оны Б нар үгсэн тохиролцож үйлдсэн гэж цагдаагийн байгууллага сэжиглэн эд мөрийн баримт болгож, 380 сая төгрөгийг хураан авч, мөрдөн байцаалтын ажлыг эхлүүлжээ. 

Худалдаа хөгжлийн банкны “Таван шар” тооцооны төв  нь амралтын өдрүүдэд ажилладаг бөгөөд банкны ажилтныг ажил руугаа орох үед гэмт этгээдүүд араас нь дагаж орон улмаар буу тулган дээрэм хийжээ. Албаны эх сурвалжийн мэдээлж буйгаар буутай этгээдүүд банкны ажилтнаас мөнгө нэхэж шүүгээгээ онгойлгохыг шаардсан байна. Ингээд тааз руу нэг удаа бууджээ. Энэ үед айж, сандарсан банкны ажилтан хариу үйлдэл үзүүлэлгүйгээр мөнгөө гаргаж, уут саванд хийж өгсөн байна. Хэргийг Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ажилтнууд шалгаж эхэллээ. Зарим эх сурвалжууд гэмт этгээдүүдийг эртнээс төлөвлөн уг дээрмийг хийсэн байж болзошгүй гэж үзэж байгаа юм. Тодруулбал  гэмт этгээдүүд хяналтын камерын дүрс бичлэгийг устгасан, эсвэл орохоосоо өмнө хяналтын камеруудын утсыг тасалснаас камерт бичигдээгүй байж болзошгүй аж.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.