Харанга хамтлагийнхан 30 минут тутамд 8-10 сая төгрөг авна

2015/12/15
Share |
Хүмүүс:
Харанга хамтлагийнхан 30 минут тутамд 8-10 сая төгрөг авна

Шинэ он хаяанд ирж, албан байгууллага аж ахуй нэгжүүд эхнээсээ шинэ жилийн баяраа тэмдэглэж эхлээд байна. Энэ жилийн тухайд хаа сайгүй хямрал нүүрлээд буй нь алхам тутамд мэдрэгдэж эхэлсэн ч АНН-үүд яаж ийгээд шинэ жилээ тэмдэглэхээр дор бүрнээ мэрийж, шинэ жилийн ганц баяраар олны танил эрхмүүдийг урин авчирч ажилтан, албан хаагчдадаа гайгүйхэн шиг тоглолт үзүүлж баярлуулахыг хүссэндээ тэдний эрэлт хэрэгцээ, зах зээлдээ тохироогүй хэт өндөр үнийг хүлээж авахаас аргагүй байдал хүрсэн.

Гэвч албан байгууллагынхаа шинэ жилийг товлож, олны танил эрхмүүдтэй хэдийнэ гэрээ байгуулсан ААН-үүд тэдний үнэтэй байгааг, эдийн засаг хямралтай үед урд жилүүдээс ч өндөр үнэ хэлж байна хэмээн дор бүрнээ ярих боллоо.

Тэгвэл Монголын урлаг соёлын оддын шинэ жилийн үнэ ханшийг уншигч танаа сонирхуулъя. Өнгөрсөн жил Харанга хамтлаг хамгийн өндөр ханштай байсан бол энэ жил Камертон хамтлаг энэ жагсаалтыг тэргүүлж байна. Тус тусын зам мөрийг хөөж явсан Камертоныхон энэ жил эргэн нэгдэж, тоглолтоо хүртэл хийгээд амжсан. Тэднийг гэх үзэгчид ч улам нэмэгдэж байгаа юм. Тиймээс ч Камертоныхон энэ эрэлт дээрээ тулгуурлан шинэ жилийн баярын арга хэмжээн дээр дуулах ханшаа нэг дууг гурав, 3-5 дууг 6-10 сая төгрөгөөр дуулах ханштай байгаа аж. 

Харин жилийн жилд энэ жагсаалтад дээгүүрт ордог МУГЖ, поп хатагтай Б.Сарантуяа, эрос хатагтай Т.Ариунаа нар хоёр дууг 3-5 сая төгрөгөөр дуулах бол, МУГЖ Ж.Алтанцэцэг, Камертон хамтлагийн ахлагч Д.Болд, Ноён Бондгор нар нэг дууг нэг сая төгрөгөөр дуулах юм байна. Тэдний араас дуучин Н.Цэлмүүн нэг дууг 800 мянган төгрөгөөр дуулах аж. Дуучин С.Сэрчмаагийн хувьд гурван дууг хоёр сая төгрөгөөр дуулахаар ханшаа тогтоожээ.  Харин жилийн жилд ханш нь  хэлбэлздэггүй хэд хэдэн уран бүтээлчид байдаг юм. Тэд бол дуучин Т.Эгшиглэн, Э.Агиймаа, ВХ, Т.Бичүү, А-Cool,  нар бөгөөд нэг дууг 500 мянган төгрөгөөр дуулдаг юм. 

Нийтийн дуучдын тухайд Д.Хишигбаяр, О.Дэлгэрмаа нар гурван сая төгрөгийн ханштай байгаа аж. Г.Эрдэнэтунгалаг гурван дууг хоёр саяар, Д.Намсрайноров гурван дууг 2.5 саяар, Л.Болдбаатар, Л.Чулуунбаатар, П.Идэржавхлан нар нэг дууг 1.5 саяар, А.Түмэн-Өлзий, П.Жимсээ нар нэг дууг 500 мянган төгрөгөөр дуулах ханш гаргажээ. 

Хамтлагуудын тухайд  үнэ ханшийн хувьд нэлээд өндөр байна. Дээр дурдсанчлан Камертон хамтлаг тэргүүлж байгаа юм. Мөн Харангынхан 30 минут тутамд 8-10 сая төгрөг авах аж. Киви хамтлаг хоёр дууг хоёр саяар, Гурван охин хамтлаг гурван дууг 3.5 саяар, Sweetymotion хамтлаг гурван дууг гурван саяар, Мотив нэг дууг 1,5 саяар, Sync хамтлаг нэг дууг 800 мянган төгрөгөөр дуулах ханш гаргажээ.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
rteorkin 1 к 30 РастамаР½ÑÐºÐ¸Ðµ сказки Купить АмфетамР¸Ð½ в БугульмР° Россыпь в Тюмени ЗакладкР¸ метадон в МенделеРµÐ²ÑÐºÐµ Купить закладкР¸ MDMA в ГолицынРµ Что такое ск наркотиРº Ижевск купить МарихуаР½Ð° [Outstanding Kush] Спайс закладкР¸ барнаул МежкомнР°Ñ‚Ð½Ñ‹Ðµ двери в Херсоне Героин в НовотроР¸Ñ†ÐºÐµ Отличие кокаина от амфетамР¸Ð½Ð° Продажа ÐºÑƒÑ€Ð¸Ñ‚ÐµÐ»Ñ ŒÐ½Ñ‹Ðµ смеси Уфа купить кокаин АмфетамР¸Ð½ ÐºÐ¾ÐºÑ‚ÐµÐ¹Ð»Ñ Œ Купить закладкР¸ амфетамР¸Ð½ в КовылкиР½Ðµ ЗакладкР¸ в самаре Ð¡ÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ в Улан-удэ Сушим и пролечиР²Ð°ÐµÐ¼ марихуаР½Ñƒ правильР½Ð¾ НаркотиРºÐ¸ прага Купить наркотиРºÐ¸ в ЕкатериР½Ð±ÑƒÑ€Ð³Ðµ закладкР¾Ð¹ Москва ЦарицынР¾ купить Ð·Ð°ÐºÐ»Ð°Ð´ÐºÑ ƒ АмфетамР¸Ð½ Сульфат розовый Ð¡ÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ в ХаровскРµ Heroin сериал ÐšÐ°Ð½Ð°Ñ€ÐµÐµÑ ‡Ð½Ð¸Ðº красный НабережР½Ñ‹Ðµ Челны купить Гашиш [AB] Москва СЗАО купить Ð·Ð°ÐºÐ»Ð°Ð´ÐºÑ ƒ HQ Гашиш NO NAME Купить закладкР¸ ÑÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ в АрмянсьРºÐµ
IP:5.189.207.196  2018-10-01 02:13:35
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.