Л.Гансүхийн ялыг хэвээр үлдээлээ

2015/12/23
Share |
Хүмүүс:
Л.Гансүхийн ялыг хэвээр үлдээлээ

“Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлэх  явцдаа албан тушаалаа урвуулан ашиглаж, улсад 3.6 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэргээр шүүгдсэн Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх асан Л.Гансүх нарын хэргийн давж заалдах шатны хурал өнөөдөр болсон юм.

 

Шүүх хурал өглөө 09.00 цагт эхэлсэн шүүх  хурлын хариу дөнгөж сая гарчээ. Ингээд шүүхийн шийдвэрээр Л.Гансүхэд анхан шатны шүүхээс өгсөн 4.6 жилийн ялыг хэвээр үлдээхээр болсон байна.

 

Л.Гансүх нарын энэ удаагийн шүүх хурлын үеэр Монголын шүүхийн түүхэнд гарч байгаагүй олон зүйл болсон талаар эх сурвалж мэдээллээ. Учир нь нэг шүүгч энэ хэргийг гэмт хэргийн шинжтэй биш гэж үзэж буйгаа илэрхийлжээ. Улмаар нэг шүүгч тусгай санал өгчээ.

 

Харин Н.Даваахүү, Б.Мөнгөнтуяа нарыг тус бүр 19 сая 200 мянган төгрөгийн мөнгөн торгуулийг ч хэвээр үлдээсэн байна.

 

Дашрамд дуулгахад, шүүх хуралд шүүгдэгчийн өмгөөлөгчөөр Ц.Цэрэнжээ, Ц.Баасандорж, Л.Цэндсүрэн, Ч.Шаравнямбуу, Д.Энхбаяр нар оролцож байгаа бол улсын яллагчаар Б.Батжаргал, Ш.Баярбилэг нар оролцсон. Шүүх хуралдаан өглөө 09.00 цагт эхэлсэн юм. Шүүх хуралд хөндлөнгийн ажиглагчаар УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, С.Ганбаатар болон шүүгдэгчийн ар гэрийнхэн оролцсон байна.

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.