Б.Халиун дүүжлүүрээс мултарчээ

2015/12/24
Share |
Хүмүүс:
 Б.Халиун дүүжлүүрээс мултарчээ

Монгол Улсын хар тамхины хамгийн зартай гэмт хэрэгтэн эгч дүү хоёрын дүү Б.Халиуныг Малайзын талаас дүүжлэн хороох цаазын ялаас өршөөжээ. Тэрбээр хоёр жилийн өмнө буюу 2013 онд 27.5 кг героин, 3 кг моноацетилморфин хадгалсан хэргээр баривчлагдаж, шат шатны шүүхээс цаазын ял сонссон юм. Харин саяхан түүний цаазын ялыг гүйцэтгэх болоход энэ ялаас албан ёсоор өршөөсөн бөгөөд бүх насаар нь хорих бололтой. Малайз Улс хар тамхины хэрэгт маш хатуу ханддаг бөгөөд хэдхэн грамм мансууруулах бодис хадгалсан тохиолдолд л цаазаар авах ял оноодог байна. Харин Монгол эмэгтэй Б.Халиуны хувьд маш их хэмжээний хар тамхи хадгалж байсан бөгөөд өмнө нь иймэрхүү төрлийн хэрэг үйлдэж байсан нь тогтоогджээ. Тэрбээр Малайзад хувийн коллежид сурдаг байсан бөгөөд Винсент хэмээх өнгөт арьсат найз залуутайгаа хамтран амьдардаг байрнаасаа баривчлагдаж, түүний найз залуу ч мөн хар тамхины хэрэгт буруутгагджээ. Гэсэн ч Винсент Малайзаас гарч явсан бөгөөд маш чухал гэрчийг тавьж явуулсныг Малайзын прокурор шүүмжилсэн юм. Ямартай ч, өөрийн хань ижил, хамаатан саднаас өгсүүлээд 60 орчим нутаг нэгтнүүдээ хар тамхины хэрэгтээ уруу татаж, амь амьдралаар нь тоглож, хэдэн жил хоригдох нь битгий хэл бүр хэд хэдэн хүний аминд хүрсэн хар тамхины наймаачин, мафийн гишүүн эгч дүү хоёрын дүү, өдгөө 30 гаруй насны Баянжаргалын Халиуныг ийнхүү цаазын ялаас хэлтрүүлжээ.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.