НИТХ-ынхан ШӨХТГ-аас эмээдэг болжээ

2015/12/24
Share |
Хүмүүс:
НИТХ-ынхан ШӨХТГ-аас эмээдэг болжээ

НИТХ-ынхан ШӨХТГ-аас айж эмээдэг болжээ. Өчигдөр болсон НИТХ-ын тэргүүлэгчдийн хурлаад тун удахгүй хэрэгжүүлэх автомашин ачих журмын талаар хэлэлцэх үеэр НИТХ-ын дарга Д.Баттулга ШӨХТ-аар хянуулсан юм уу, ажлын хэсэгт орж ажилласан эсэхийг лавлахад тэдний санал хүсэлтийг аваагүй гэхэд ихэд уурласан юм. Автомашин ачих журмыг бид баталдаг гэтэл ШӨХТГ төрийн бус байгууллагууд буцаад энэ чинь хууль бус байна гээд заргалддаг иймээс тэдний саналыг заавал авахыг үүрэг болгов.

Түүнчлэн дугуй түгжигч хэрэгт холбогдоод байгаа Замын хөдөлгөөний удирдлагын төвийн дарга Л.Батцоожид НИТХ-ын дарга Д.Баттулга “бидний гаргасан шийдвэрийг буруу хэрэгжүүлсэн тул давж заалдах шатны шүүхэд ялагдах юм бол толгойгоороо үүрэг хариуцлага хүлээж, дээрх иргэдийн хохирлыг барагдуулахыг анхааруулан хэлсэн юм.

Учир нь НИТХ-ын тэргүүлэгчдийн баталсан дугуй түжигч ашиглах журам хууль зөрчсөн хэмээн ШӨХТГ-аас тогтоосон юм. ШӨХТГ-аас зориулалтын дугуй түгжигч ашиглах журмыг илт хууль бус зүйл байсныг шүүхийн шийдвэр тогтоосон. Өөрөөр хэлбэл, тус журмыг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс илт хууль зөрчсөн үйлдэл гэж үзсэн юм.

НИТХ-ын тэргүүлэгчдийн хууль бус шийдвэрийн дагуу 11746 тээврийн хэрэгслийн дугуйг түгжиж нийт 234.9 сая төгрөгийн орлогыг хууль бусаар төвлөрүүлж, иргэдэд онц их хэмжээний хохирол учруулсан болохыг ШӨХТГ-ын улсын байцаагчийн дүгнэлтээр тогтоосон юм.

Тэгвэл ШӨХТГ-аас хохирсон иргэдийн мөнгийг буцаан олгох хэрэгтэй гэж үзэж байгаа гэдгээ ч удаа дараа хэлж байсан. Давж заалдах шатны шүүхэд Л.Батцоож ялагдахгүй тулд бүхий л аргаа хэрэглэж магадгүй болоод байна.

Т.Буянаа

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.