Ёкозүна М.Даваажаргалын амжилтыг Гиннесийн номд бүртгэлээ

2015/12/28
Share |
Хүмүүс:
Ёкозүна М.Даваажаргалын амжилтыг Гиннесийн номд бүртгэлээ

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, мэргэжлийн сүмогийн 69 дэх ёкозүна Хакүхо М.Даваажаргалын 34 түрүүлсэн амжилтыг дэлхийн дээд амжилтын Гиннесийн номонд албан ёсоор бүртгэжээ.

Тэрбээр цаашдаа 40 түрүүлэх зорилготой байгаа бөгөөд энэ тухайгаа хамгийн олон удаа түрүүлсэн бөхийн хүндэтгэлийн найран дээр албан ёсоор хэлсэн юм. “Тайхо аваргын 40 жилийн өмнө 32 түрүүлж дээд рекорд тогтоосон байдаг. Би түүнийг одоогоор 34-35 болгосон. Надад ийм шагнал ирлээ та бүхэндээ баярлалаа” хэмээн тэрбээр өөрийн цахим хуудсаараа дамжуулан олон нийтэд мэдээлсэн юм. Японд сүмогоор барилдаж буй гадны улсаас Монгол Улсын бөхчүүд хамгийн амжилттай барилдаж байгааг Сүмо бөхийн холбооноос албан ёсоор мэдэгдэв.

Мэргэжлийн сүмогийн 68, 69, 70, 71 дэх аваргууд нь Монгол Улсын иргэд байгаа бөгөөд тэдний араас озэки буюу арслан цолтой хоёр бөх удаалж байна. Өнгөрсөн сарын башёд 70 дахь аварга түрүүлсэн бол Монголын бөхчүүд ирэх сард эхлэх Хацү башёгийн дээд зиндааг тэргүүлэн барилдахаар болжээ.

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.