“МИНИЙ СОНГОХ-76” САНАЛ АСУУЛГЫН ҮР ДҮН ГАРЛАА

2015/12/28
Share |
Хүмүүс:
“МИНИЙ СОНГОХ-76” САНАЛ АСУУЛГЫН ҮР ДҮН ГАРЛАА

Ардчилсан улс хэмээгдэх Монгол оронд сүүлийн жилүүдэд УИХ-д нэр дэвшигчдийг ард түмний хүсэл сонирхлоос илүүтэй улс төрийн намуудын хөшигний ард хийсэн тохиролцоо, фракцийн дэмжлэг, намд өгсөн хандив тусламжаар нь улс төрчдийг үнэлж, нэр дэвших эрх олгодог явдал зуршил болжээ. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүдийн сонгон шалгаруулалтыг хоёр үе шаттай гэж тооцвол эхний шигшилтэнд ард түмний үзэл бодол, итгэл үнэмшил огтоос үйлчлэхгүй бөгөөд, ард түмний дуу хоолойг намууд хаалттай хаалганы цаана шүүж шийддэг болсон. Хэрэг дээрээ сонгууль болохоос хэдхэн долоо хоногийн өмнө ард түмэнд тулгасан нэр дэвшигчдээс “Жаран чавганц уралдахад нэг нь түрүүлнэ” гэдэг зарчмаар аль нэгнийг нь нэрийг дугуйлах явдал сонгогч олны эрх төдий болсон нь нууц бишээ.

 

Монголын сонгогчид 2016 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж буй нэр дэвшигчид, дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийг нь нэвт мэддэг хэрнээ улс эх орны хувь заяаг шийддэг УИХ-д 2016 онд хэн орохыг таньж үнэлэх боломжгүй цаг үед амьдарч байна. Намаас санал асуулга явуулахгүй, олон нийтийн санал асуулгын дүнг нийтэд зарлахыг зургаан сарын туршид хуулиар зогсоочихоод ямар шалгуураар хэн сонгуульд оролцохыг шийдээд байгаа нь хэнд ч тодорхойгүй.

Энэ асуудлыг бага болтугай шийдэж, намын төлөө биш ард түмний төлөө зүтгэх хүмүүсийг ил тод, нээлттэй хандлагаар тодруулж намуудад ард түмний төлөө зүтгэж чадах шударга хүнээ нэр дэвшүүлэхийг уриалах зорилготой “Миний сонгох-76”  олон нийтийн санал асуулгын үр дүн гарлаа.

Төсөл хэрэгжүүлэгчдийн зүгээс хэн нэгнийг магтан дуулж, өндөр чансаатай хэмээн өргөмжлөл пайз өгөх зорилгоор энэхүү санал асуулгыг явуулаагүй юм. Харин иргэд, олон нийт УИХ-д хэнийг нэр дэвшүүлэхийг дэмжиж байгааг ард түмэн, улс төрийн нам, мөн улс төрчдөд өөрсдөд нь харуулах, танилцуулахыг зорьсон. Энэ ч үүднээс ард түмний дэмжлэгийг авсан нэр дэвшигчдийн чансааг тодорхойлсон санал асуулгын үр дүнд үндэслэн УИХ-д нэр дэвшигчдээ сонгон шалгаруулахдаа харгалзахыг МАН, АН болон бусад нам хүчний удирдлагад санал болгох үүднээс албан ёсоор хүргүүлэх юм.

Тодорхой цаг тутамд хэн нэгэн өөрийн саналаа давтаж өгөх байдлаар улс төрчдийн чансааг тодорхойлдог хуурмаг аргачлалаас зайлсхийж “Миний сонгох-76” санал асуулгад иргэн хүн өөрийн нийгмийн сүлжээний нэр хаягаараа нэвтэрч нэг л удаа санал өгөх боломжийг хангасан нь сонгогчдын бодит үнэлгээ дүгнэлтээр олон нийтийн үзэл хандлагыг тодорхойлж чадсанаараа онцлог гэж үзэж болно.

Нийт 60 хоногийн хугацаанд 300 гаруй горилогчдын дундаас 14144 хүний саналаар тодруулсан “Миний сонгох-76” шалгаруулалтад хамгийн олон санал авсан 10 топ улс төрч болон УИХ-ын 26 тойрогт нэр дэвшихээр горилогчдоос олон саналтай таван улс төрчдийг авсан саналын хувиар нь жагсаасныг ийнхүү хүргэж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү






























Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
JorgeOmict preis cialis 20mg schweiz cialis pills in singapore cialis prices comprar cialis 10 espa241a weblink price cialis cialis generic cialis pills in singapore cialis 20mg preis cf generic cialis at walmart 5 mg cialis pharmacie en ligne wow cialis tadalafil 100mg cialis coupons printable cialis generico milano cialis professional yohimbe cialis for daily use http://kaivanrosendaal.com/#Bu y-Cheap-Cialis http://kaivanrosendaal.com/#Ci alis-Cheap-Buy-Online
IP:46.161.9.31  2018-04-15 04:00:17
bzjlrnh EqjiTlnuxszrpeethw, [url=http://omlyoksougud.com/] omlyoksougud[/url], [link=http://qieooydniktk.com/ ]qieooydniktk[/link], http://ubwivkaacsak.com/
IP:5.188.211.10  2018-10-05 23:39:55
ecbltkls iYoxSOerezgrfywgtn, [url=http://jqepjvbypfxn.com/] jqepjvbypfxn[/url], [link=http://luoejdhjicrl.com/ ]luoejdhjicrl[/link], http://eculubhscalh.com/
IP:5.188.211.13  2018-10-14 05:07:22
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.