Талийгаачийн утаснаас ноцтой бичлэг олджээ

2016/01/06
Share |
Хүмүүс:
Талийгаачийн утаснаас ноцтой бичлэг олджээ

Өнгөрсөн 11 дүгээр сарын 20-нд машинаа тавихаар гарсан ч хаа байсан Хөвсгөл далайд очиж амиа алдсан 27 настай Л гэгч байгаль хамгаалагч, биологич залуугийн учир үхлийн шалтгааныг тогтоож чадаагүй байгаа.

Талийгаачийн цогцос Хөвсгөл далайн эргээс дотогш 74 метрийн зайтай, доошоо дөрвөн метрийн гүнээс олдсон. Уг хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа бөгөөд Эрүүгийн хуулийн 95-р зүйл ангиар амиа хорлоход хүргэсэн эзэн холбогдогчийг хайж байгаа аж.

Талийгаачийн гар утаснаас нь маш ноцтой хоёр бичлэг олдсон байна. Тэрхүү бичлэг хамгийн сүүлд машины хаалга хаагдаж гарсны дараа 10 цаг үргэлжилсэн бөгөөд машинд хэн ч эргэж ирээгүй талаар талийгаачийн өмгөөлөгч Ц.Баасандорж хэлжээ. Гар утаснаас нь олдсон маш ноцтой хоёр бичлэгийг цагдаагийн байгууллагад өгч шалгуулж байгаа гэнэ

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.