TIMES.mn сайт ”Амжилтын хөтөч-энэрэнгүй үйлс- book challenge”-д нэгдлээ

2016/01/07
Share |
Хүмүүс:
TIMES.mn сайт ”Амжилтын хөтөч-энэрэнгүй үйлс- book challenge”-д нэгдлээ

Хувь хүний хөгжлийн институтийнхэн “Амжилтын хөтөч-энэрэнгүй үйлс- book challenge”-ийг эхлүүлээд байгаа билээ. Тус төвийнхөн “Амжилтын хөтөч-энэрэнгүй үйлс- book challenge”-ийн давалгааг үргэлжүүлэхээр Үндэсний мэдээллийн “times.mn” сайтын хамт олныг дуудсан юм.  Тэнцвэртэй мэдээлнэ уриатай үндэсний мэдээллийн  “TIMES.MN” сайтын хамт олон энэхүү аянд нэгдлээ.


 Book challenge-д нэгдсэнээр та, танай байгууллага, баг, хамт олон амжилт бүтээлээ ахиулахаас гадна бусдад туслах энэрэнгүй үйлсд  нэгдэж,   харааны бэрхшээлтэй хүүхдүүдэд тусламжийн гараа сунгах юм.  Хувь хүний хөгжлийн институтийнхэн "Амжилтийн хөтөч-Төлөвлөгөөний дэвтэр"-ийн орлогоос Монголдоо ганц байх харааны бэрхшээлтэй хүүхдийн цэцэрлэгт нэн түрүүнд шаардлагатай байгаа сургалтын хэрэгслийг авч бэлэглэнэ. Энэ аянд хувь хүн, байгууллага, найз нөхөд гээд хэн ч нэгдэж болно. 

Хувь хүний хөгжлийн институтийнхэн  харааны бэрхшээлтэй хүүхдүүдэд анх удаа тусалж байгаа биш аж. Өмнө нь Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоотой хамтран тэдний ажилтнуудад "Амьдрах ухаан-Амжилтын хөтөч" сургалтыг үнэ төлбөргүй зохион байгуулж байжээ. Тусгай сургалттай цэцэрлэгийн Харааны бэрхшээлтэй хүүхдүүдийн ангийг тохижуулж өгсөн бөгөөд хүүхдүүдийн эцэг эхчүүдэд сэтгэлзүйн зөвлөгөө сургалт үнэ төлбөргүй өгсөн байна. Мөн шинэ жилээр МХҮХ-ны бүртгэлтэй хараагүй эцэг эхтэй хүүхдүүдэд гарын бэлэг гардуулж байжээ. Мөн тусгай сургалттай 116-р сургуулийн харааны бэрхшээлтэй хүүхдүүдэд "Мөрөөдлийн хөтөч" сургалтаа үнэ төлбөргүй  өгсөн гээд тэдний сайн үйлсийн аян үргэлжилсээр.

Times.mn сайтын хамт олон “Амжилтын хөтөч-энэрэнгүй үйлс- book challenge”-д нэгдсэнээр  Амжилтын хөтөч төлөвлөгөөний дэвтэрийг хөтөлж, Хувь хүний хөгжлийн институтын чадварлаг багш нараар Хувь хүний хөгжил цогц сургалтыг үнэ төлбөргүй авах эрхтэй болж байгаа юм.  Учир нь 6-аас дээш ном худалдан авсан тохиолдолд үнэ төлбөргүй сургалт авах эрхтэй болох боломжийг Хувь хүний хөгжлийн институтийнхэн олгож байна.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.