Хэлсэн үгээ засах гэж хичээх Л.Гүндалай амаа барив

2016/01/09
Share |
Хүмүүс:
Хэлсэн үгээ засах гэж хичээх Л.Гүндалай амаа барив

Улс төрөөс гараа татаж хэсэг хугацаанд нам гүмхэн байсан Л.Гүндалай 2016 оны сонгуулийн сургаар улс төрд эргэн ирсэн. Улс төрчидөөс хамгийн түрүүнд сонгуулийн шоугаа эхлүүлж “Ард түмнээ хайрлая” гэх сүржин нэртэй нам хүртэл байгуулаад амжсан. Л.Гүндалай эрхэмийн байгаа байдал, хэлсэн үг, хийсэн үйлдэл бүр нь олныг баясгаж, бухимдуулахыг зэрэгцүүлж байгаа гэхэд буруудахгүй. Б.Жаргалсайхантай нэгэн телевизийн ярилцлагад хамтдаа оролцож үзэгчдийг багагүй хөгжөөж Б.Жаргалсайханыг тэвчихийн аргагүй болтол бухимдуулсан. Үүний дараахан Орхон аймагт иргэдэд үнэгүй газар олгоно хэмээж баахан бусниулаад авсан. Энэ үеэр иргэдийг багагүй үг хэлээр доромжилж “Чадалтай нь надтай хамт тэмцээд газраа ав. Газар авч чадахгүй нь чацга царайлаад гэртээ харь. Аймгийн газрын алба энд газар өгөх асуудлыг шийдвэрлэдэггүй юм. Би мэдэж байна” гэх зэргээр том том дугарч байгаад явсан удаатай. Өдгөө Л.Гүндалайгийн хэлсэн “чадахгүй нь чацага царайлаад яв” гэх үгс иргэдийн дунд бренд болсон. Тэгвэл мань хүн хэлсэн үгээ булзайруулж нэгэн телевизийн ярилцлагад “Яг үнэндээ бол би тэгж хэлээгүй. Чацга алдаж байгаа хүн байвал харь аа л гэсэн” хэмээн засах гэж хичээв. Дараа нь ингэж амаа барих байсан бол юунд тухайн үеийнхээ сэтгэл хөдлөлөөр сагсуурна вэ эрхэм Л.Гүндалай та.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
king YUUN GUNBALAI GARAAD IRVEEE HOL OCHIJ HONHORT BAAAA GUN BALAI
IP:103.26.194.146  2018-02-05 18:55:15
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.