“Орчлон”цэцэрлэгийн бассейнд живсэн хүү нас баржээ

2016/01/11
Share |
Хүмүүс:
“Орчлон”цэцэрлэгийн бассейнд живсэн хүү нас баржээ

“Орчлон” сургуулийн бассейнд живсэн дөрвөн настай хүү нас баржээ.

 

Тодруулбал өнгөрсөн арванхоёрдугаар сард “Орчлон” сургуулийн бассейнд дөрвөн настай хүү живсэн байна. Улмаас хүүгийн биеийн байдал хүнд Эх нялхасын сэхээн амьдруулах тасагт эмчлүүлж байсан ч өнгөрсөн лхагва гаригт нас баржээ.

 

Хүү усанд живж удаан байсны улмаас тархи нь үхжсэн байсан нь амиа алдахад шалтгаан болсон гэдгийг албан бус эх сурвалж мэдээлэв.

 

Хүү “Орчлон” сургуулийн цэцэрлэгт хүмүүждэг байсан бөгөөд тус цэцэрлэг долоо хоногт нэг удаа хүүхдүүддээ усанд сэлэх хичээл ордог байжээ. Энэ үеэр энэхүү золгүй явдал гарсан байна. Тус хэргийг цагдаагийн байгууллага эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж.

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.