'Азийн чоно'-ын Мөнхбат Эрдэнэт үйлдвэрт бараа шахах бизнес эрхэлж явна

2008/06/07
Share |
Хүмүүс:
'Азийн чоно'-ын Мөнхбат Эрдэнэт үйлдвэрт бараа шахах бизнес эрхэлж явна

Шинэ хуучин оны зааг дээр нийслэлийн Багануур дүүрэгт олон арван хүн 'Азийн чоно' ХК-ийн үйлдвэрлэсэн архинд хордон зарим нь нас барсан эмэгнэлт хэрэг гарсан билээ. Мөнхбатыг эхнэрийнх нь хамт Ганцхудаг дахь урьдчилан хорих төвд шалгаж эхэлсэн юм. Саяхан тэднийг батлан даалтанд гаргасан. 'Азийн чоно' ХК-ийн захирал Мөнхбат батлан даалтанд гарч ирүүтээ Багануур дүүргээс нүүж одсон бөгөөд одоо тэнд үйл ажиллагаа явуулж байсан байрнаас нь өөр юу ч үлдээгүй. Ноён Мөнхбат хамаг юмаа хуу хамж аваад Багануураас дүрвэсэнд нутгийн иргэд баяртай байгаагаа нуухгүй байна. Олон хүнийг архинд хордуулан амь насыг нь хохироосон Мөнхбат ийн нутаг сэлгэн нүүсэн ч Эрдэнэт үйлдвэрт бараа шахах Монголд хамгийн унацтай бизнес эрхэлж явна. Тэрээр уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн ар өврийн хаалгаар орж гарч буйд тус үйлдвэрийнхэн "Бас манайд ямар хулхи бараа шахаж манийгаа алах гэж байгаа бол" хэмээн сэтгэл шимшрэн ярьцгааж сууна.

Эх сурвалж: Монголын нэг өдөр

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.