Дорноговь аймагт Малын гоц халдварт өвчин гарч цагийн байдал хүндэрчээ

2016/01/13
Share |
Хүмүүс:
Дорноговь аймагт Малын гоц халдварт өвчин гарч цагийн байдал хүндэрчээ

Дорноговь аймгийн Эрдэнэ, Замын үүд суманд  Малын гоц халдварт цэцэг өвчин 2015оны 10 дугаар сарын сүүлчээр гарсанаас  хойш 20 гаруй айлын 1100 гаруй мал өвчилж дээрх сумдын малчид зутруухан өвөлжиж байна.

Гэвч Дээрх гоц халдварт өвчинтэй тэмцэх, таслан зогсоох, яааралтай арга хэмжээ авах Аймгийн Засаг дарга П.Ганхуяг нь  гэр бүлээрээ шинэ он гарангуут Хужирт амралтын газарт, Иргэдийн хурлын дарга нь Зайсанд худалдан авсан тансаг өргөөндөө амарч,  ЗДТГ-ын дарга нь Засаг даргынхаа сонгуулийн шоуг хийж төсвийн мөнгөөр төрийн  албан хаагчдаа аваад  ӨМӨЗО ны Бугат хотын Дархан муу мянганы хошуунд цас, мөсний баярт оролцоод явж байх юм.

Өдгөө гоц халдварт цэцэг өвчин гарсан сумдын малчид энэ байдлыг олж мэдэн сандралдан   сууцгааж байна. Гэтэл энэ  жил өвөлжилтийн байдал сайнгүй, цас зудын байдалтай байгаа, хүйтний эрч чангарч шөнөдөө 35,40 хүрч малчдын амьдрал зутарч, малын гоц халдварт өвчин гарсан энэ үед аймаг  удирдлаггүй эзэнгүй болоод байна.

 Энэ байдлыг цаг алдалгүй Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой байдал анхааралдаа авах цаг болжээ.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.