”Элит” цэцэрлэгийнхний буруугаас болж гэмтсэн хүү хэлгүй болох эрсдэлтэй байна

2016/01/13
Share |
Хүмүүс:
”Элит” цэцэрлэгийнхний буруугаас болж гэмтсэн хүү хэлгүй болох эрсдэлтэй байна

Баянгол дүүргийн 8-р хороонд байрлах "Элит" хэмээх балетын сургалттай цэцэрлэгийн багш, ажилчдын буруутай үйлдлээс болж ойноосоо өнгөрсөн жаал хүү хэлгүй болох эрсдэл үүсчээ.

 

Тодруулбал онгорсон оны 10  дугаар сарын эхээр уг цэцэрлэгт явдаг нэг ой 3 сартай хүүгээ авахаар ээж нь очжээ. Тухайн өдөр хүү унтлагын хувцастайгаа уравгар царайлсаар ээжийгээ угтсан байна. Яагаад унтлагын хувцсаа солиогүй байгаа талаар ээж нь багшаас нь асуухад хувцсан дээрээ хоол асгаад, угаачихсан гэсэн хариулт өгчээ. Ингээд хүүгээ аваад гэртээ ирээд хүүхэддээ хоол өгөх гэтэл гэнэт амнаас их хэмжээний цус гарч эхэлсэн байна.

 
Иймээс сандран  Гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлэхэд хэлний угаараа, гол хавьд нь цоорсон байсан аж. Тухайн үед ГССҮТ-ийн эмч нар хэлэнд нь таван оёдол тавиад, “Ийм аймар  гэмтчихээд хүүхэд огтхон ч уйлаагүй нь сонин. Ямар нэгэн өвчин намдаах лаа, тариа хэрэглэсэн үү” гэж ээжээс нь асуусан байна.



Хүүгээ эмнэлэгт үзүүлэн, анхны тусламж авсныхаа дараа гэмтсэн шалтгааныг тодруулахаар цэцэрлэг дээр нь очиход “Тийм үү. Бид мэдээгүй. Ерөөсөө тийм юм болох учир шалгаан байхгүй” гэж өөрсдөөсөө зайлуулжээ.

Ингээд хүүгийн аав, ээж аав  яагаад ийм хүнд гэмтсэн байж болох, юуны учир цэцэрлэгийнхэн нууцлаад байгаа талаар асууж, хэл ам хийж эхлэнгүүт  “Хүү чинь тоглож байгаад хэлээ хазсан байсан. Гэхдээ тийм аймаар сүртэй биш байсан” гэх тайлбарыг Элит цэцэрлэгийн удирдлага өгсөн байна.  Энэхүү хариуцлагагүй байдлыг  олон нийтийн мэдээллийн сувгаар мэдээлж, холбогдох байгууллагуудад хандах гэтэл "Элит" цэцэрлэгийн эрхлэгч хүүгийн аавд “Та битгий ингэ л дээ. Тохирьё” гэж наймаалцах санал тавьжээ.  Үүнд нь  бухимдсан аав "Хүүхдийн эрүүл мэндээр наймаалцана гэж ичихгүй ярьж байдаг чи хүн мөн үү” гэхэд өөдөөс нь  “Та намайг бодооч дээ. Би энэ бизнесийг эхлүүлээд удаагүй байна” гэж гуйсан байна. Сүүлдээ нөхрөөрөө хүүгийн аавыг дарамтлуулан бизнес нь өөрөөс нь болж дампуурвал ална гэж хүртэл заналхийлсэн гэнэ.

 
Одоогоор хүүгийн хэл эдгэрч байгаа ч, ГССҮТ-ийн эмч нар уг гэмтэл хүү хэлд ороход хэл ярианы бэрхшээлтэй болох, дулдрай эсвэл бүр хэлгүй болох магадлал өндөр гэдгийг хэлжээ.

Хүүгийн аав, ээж Баянгол дүүргийн цагдаагийн газар гомдол гаргасан байна. Шүүх эмнэлгийн дүгнэлтээр хүүгийн хэлийг мохоо зүйлээр гэмтээсэн гэж гарчээ. Гэвч цагдаагийн байгууллага хөнгөн гэмтэл гэж үзсэн байна. Хэрэг одоогоор прокурорт шилжээд байгаа аж.



Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.