Орцонд хүүхдээ хаясан ээжийг 5 жил хүртэл хорино

2016/01/15
Share |
Хүмүүс:
Орцонд хүүхдээ хаясан ээжийг 5 жил хүртэл хорино

Орцонд ээждээ хаягдсан охин өчигдөр 16:40 цагийн орчимд нас барсан гэсэн харамсалтай мэдээ жиргээ.мн сайтаар цацагдсан билээ. Харин охины ээжид Эрүүгийн хуулийн тусгай 117,1-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн ба ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Ё. Лхагвасүрэн: "Өнгөрсөн сарын сүүлчээр сүхбаатар дүүргийн 7-р хорооны 10-р байрны орцонд ой таван сартай охиноо орхиж явсан хэрэг өнгөрсөн сарын 21-22-нд гарсан байгаа.

Уг хэрэгт холбогдуулан 21 настай иргэн "Д" гэгчийг сэжигтнээр татаж 461-р хорих ангид саатуулаад байна. Харамсалтай нь охины бие хүнд байсан бөгөөд эмчилгээ бүрэн авч чадалгүй нас барлаа. Тиймээс гэмт хэргийн үүдэлтэй улмаас хүний амь нас хохирсон, бусад хүнд хор уршиг учирсан бол Эрүүгийн тухай хуулийн 117-р зүйлийн 2-т зааснаар таван жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэх ялтай гэв.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.