Зам тээврийн яамны газрын дарга Б.Жаргал 6 тэрбум төгрөг завшсан хэрэг илэрлээ

2016/01/16
Share |
Хүмүүс:
Зам тээврийн яамны газрын дарга Б.Жаргал 6 тэрбум төгрөг завшсан хэрэг илэрлээ

Зам тээвийн яамыг тойрсон дуулиан дахин дэгдлээ. Тус яамнаас 2012 онд “Тээврийн хэрэгслийн бүртгэл хяналтын нэгдсэн системийн тоног төхөөрөмжийн угсралт суурилуулалт, туршилт тохируулгын ажил”-д тендер зарлажээ. Уг тендерт Болгар улсын “КОНТРАКС ЕАД” компани шалгарч хамтран ажиллах гэрээ байгуулсан байна. “КОНТАКС ЕАД” компани нь 2012 оны 12-01 ний өдрөөс 2014 оны 02-01 ний хугацаанд тээврийн хэрэгслийн бүртгэл, хяналтын нэгдсэн системийн тоног төхөөрөмжийн угсралт суурилуулалт, туршилт тохируулгын ажлыг хийж гүйцэтгэхээр 45/А дугаартай гэрээг байгуулжээ. Тухайн үеийн сайд А.Гансүхийн байгуулсан энэхүү гэрээг Зам тээврийн яамны газрын дарга Б.Жаргал нь хариуцаж байж . Ингэхдээ дээрх эрхэмүүд тендерт шалгарсан компанийн ирүүлсэн үнийн дүн дээр үнэ нэмж мөнгө завшсан байна. Болгарын тал тоног төхөөрөмж, програмаа 300 саяар өгье гэж байхад нь 700 саяар авчээ. Мөн програм ашиглаж эхэлснээс хойш гурав дахь жилээс нь эхлэн жил бүр 456 сая төгрөг Болгарын талд төлж байхаар хугацааагүй гэрээлсэн байна. Нэгэнт худалдаад авчихсан тоног төхөөрөмжийг ашиглаж байгаагийн төлбөр гэж мөнгө төлнө гэж гэрээлсэн нь дээрх албан тушаалтнуудын мөнгө идэх арга нь байжээ. Энэхүү гэрээг цуцлах тухай мэдэгдлийг Зам тээврийн яамны төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнэ 2014 оны 5 сард Болгарын талд өгсөн байна. Цуцлах тухай мэдэгдэл авсан Болгарын тал 45 хоногийн дотор гомдол гаргах эрхтэй байсан ч мэдэглэл авсанаас хойш зургаан сарын хугацаанд ямар ч гомдол гаргаагүй байна. Гэрээг цуцлах хүртэл хугацаанд Болгарын талд дөрвөн тэрбум төгрөгийг шийлжүүлж нийт найман програм авахаас зургааг нь авчихсан байж ээ. Гэвч Болгарын тал програмаа албан ёсоор шилжүүлж өгөөгүй байна. Тиймээс л гэрээ цуцлахад чимээгүй хаясан байж. . Зам тээврийн яамны газрын дарга Б.Жаргалын хийсэн энэхүү их хэмжээний мөнгөний асуудлыг цагдаагийн ерөнхий газрын эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасгийнхан анхааралдаа авч шалгах нь зүйтэй болов уу.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.