”Ёндоотой цагаан сар 2016” үзэсгэлэн худалдаа Үйлдвэрчиний соёлын төвд эхэллээ

2016/01/19
Share |
Хүмүүс:
”Ёндоотой цагаан сар 2016” үзэсгэлэн худалдаа Үйлдвэрчиний соёлын төвд эхэллээ

Үндэсний их баяр цагаан сарын бэлтгэл эхэлжээ. Сар шинийн баярт зориулсан худалдаа наймааны салхийг хагалж, “Ёндоотой Цагаан сар-2016” үзэсгэлэн худалдаа Монголын "Үйлдвэрчиний эвлэлийн соёлын төв" ордонд "Их Нүүдэл Монгол Медиа групп"энэ сарын 18-наас 24-нд зохион байгуулах гэж байна. Долоо хоног үргэлжлэх үзэсгэлэн худалдаанд үндэсний үйлдвэрлэгчид, хөдөө орон нутагт өрхийн бизнес эрхлэгчид голчлон оролцож байгаа юм.


Нийт 80 гаруй байгууллага, жижиг дунд үйлдвэрлэгчид оролцож байгаа үзэсгэлэн худалдаанаас сар шинийн идээ шүүс, ус ундаа, архи дарс болоод сар шинийн гарын бэлэг, өмсөх гоёлоо ч авч болох ажээ. Сар шинийн бэлтгэлээ эрт хийж зардалаа хэмнэхийг уриалан үйлдвэрийн "АНХДАГЧ ҮНЭЭР " Ёндоотой Цагаан сар 2016" үзэсгэлэн худалдааг зохион байгуулж байна.

Хаана: Монголын "Үйлдвэрчиний эвлэлийн соёлын төв Хэзээ: 2016.01.18-1.24

ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДААНД: Тавгын боов, Еэвэн Цагаан идээ, Айраг, Сүү Чихэр жимс, Ундаа жүүс Ууц, өвчүү, мах Будаа, Гурил, Элсэн чихэр Хүнсний ногоо Үндэсний хувцас, Гутал Мөнгөн аяга, Цар, аяга таваг Хивс Ноос ноолуур Нэхий, Шуба Бэлэн хувцас Гарын бэлэг

Зохион байгуулагч:Их нүүдэл Монгол медиа групп

 


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.