Орон сууцны зээлийн хүү таван хувь боллоо

2016/01/19
Share |
Хүмүүс:
Орон сууцны зээлийн хүү таван хувь боллоо

БХБЯ-ын сайд З.Баянсэлэнгэ Ипотекийн зээлтэй холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ. Сайдын тайлбарласнаар Үндсэн хуулийн цэцийн шийдвэр гарсантай холбоотойгоор Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хууль хэрэгжих боломжгүй гэж үзсэн учраас арилжааны банкууд орон сууц барьцаалсан найман хувийн хүүтэй зээлийг зогсоосон байгаа. Тиймээс Ипотекийн зээлийг үргэлжлүүлэхийн тулд Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хууль, Иргэний хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, анхны хэлэлцүүлгээр батлах ажил үргэлжилж байна.

 

Нэмэлт өөрчлөлтөөр тухайн иргэн орон сууцаа шилжүүлэх буюу худалдаалахдаа банкнаасаа зөвшөөрөл авч, түрээслэх тохиолдолд заавал зөвшөөрөл авахгүй байя гэдэг дээр санал нэгдэж байгаа. Маргааш болох УИХ-ын ээлжит бус чуулганаар хуулийн нэмэлт өөрчлөлтийг батлах байх.

 

Хууль эрх зүйн орчин орчин бүрдэж байгаа учраас арилжааны банкууд ипотекийн зээл гаргаж болно гэсэн үг. Үүнтэй холбогдуулан нэгдүгээр сарын 11-ний өдрийн Засгийн газрын хуралдаанаар орон сууц барьцаалсан зээлийн журамд өөрчлөлт оруулж, зээлийн хүүг таван хувь болгосон. 100 м.кв хүртэлх хэмжээтэй орон сууцыг таван хувийн хүүтэй зээлээр авах боломж нээгдсэн. 100 м.кв-аас дээш хэмжээтэй орон сууц барьцаалсан зээл найман хувийн хүүтэйгээр олгогдоно.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.