Жүжигчин А.Ганчимэгийн гайхамшигт хувирал

2016/01/20
Share |
Хүмүүс:
Жүжигчин А.Ганчимэгийн гайхамшигт хувирал

МҮОНТВ-ийн бүтээсэн “Хэцүү анги” телевизийн олон ангит киноны Зулаагийн дүрээр олны танил болсон залуу жүжигчин А.Ганчимэг урлагийнхны сүрддэг, өндөр босготой гэгддэг УДЭТ-ын босгыг алхаж оруутаа л шинэхэн жүжгүүдийн гол дүрд тоглож, акулуудыг ардаа орхиж чадсан сүрхий нэгэн гэдгээ харуулаад байсан. Гэвч тэрбээр драмын алтан тайзаа орхиж, "Хувьсал" хэмээх айлд орсон.

Багаасаа урлагт дуртай, Хүүхэлдэйн театрын жүжгийн дугуйланд суралцдаг, циркт уран нугараачийн дугуйланд хүртэл явж байсан. Энэ бүхэн нь түүнд нөлөөлсөн үү тэрбээр арван жилээ төгсөөд л СУИС-д шалгалт өгч, жүжигчний мэргэжлээр суралцаж мэргэжлийн жүжигчин болсон. Түүний анхны бүтээсэн дүр бол муурын дүр байжээ. Харин түүнийг олны танил болгосон бүтээл нь “Халуун сэтгэл” кино. Сангийн аж ахуйд болсон эмгэнэлт явдлаас сэдэвлэсэн кинонд нэгэн оюутны дүрд тоглосон нь түүнд амжилт авчирчээ. Үүнээс хойш "Амьдралын амт", "Помогите нам", "Хуваарьгүй нислэг", "Рашаантын 18" "Нэг хоёрын гурав аа", "Зэрлэг цэцэгсийн хүлэмж", "Наран мандах нутаг", "Зүрхээр наадагч" дэлгэцийн бүтээлд тогложээ. Мөн "Уучлал гуйхыг минь хүлээж байна уу", "Хүн хүндээ хайртай явъя", "Чамдаа", "Шинэ өглөө" зэрэг дууны клипэнд тоглосон билээ.

Уран бүтээлийн дараагийн нүүдэл нь "Атганд үлдсэн эрдэнэ". Тус өргөн дэлгэцийн бүтээлдээ зориулан халзан болжээ. Энэ тухайгаа "Жүжигчин Ганчимэг гэхээр л хамгийн түрүүнд уртаа үс санаанд ордог" хэмээн хэд хэдэн хүн хэлж байж билээ... Харин одоо цоо шинэ, нэг үгээр хэлбэл үсгүй Гануух мэндчилж байна... Жүжигчин хүн тоглож буй дүрдээ сэтгэл зүрхээр төдийгүй бие махбодиор уусан нэгдэж гэмээнэ сайн бүтээл төрнө гэдэгт би гарцаагүй итгэдэг..." хэмээв. Ийнхүү сүүлийн үед өөрийн цахим хуудаснаа малгайтай зургаа нийтэлж байсны учиг ийн тайлагдлаа.

 

 

 



Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
jaoiopmser Купить закладкР¸ лирика в ИланскоР¼ ÐšÑ€Ð¸ÑÑ‚Ð°Ð»Ñ ‹ в КотельнР¸ÐºÐµ СлюдянкР° купить cocaine Нурлат купить Ecstasy: Yellow Stars 350 mg Klad biz в обход Купить закладкР¸ спайс россыпь в СуворовРµ Купить закладкР¸ MDMA в ЦивильсРºÐµ купить закладкР¸ в ИсилькуР»Ðµ Москва РязанскР¸Ð¹ купить Ecstasy: Red Monkey 250mg купить Кайф СосновкР° КовылкиР½Ð¾ купить LSD 220 mkg Купить lsd в БорисогР»ÐµÐ±ÑÐº Купить закладкР¸ метадон в Южно-сух
IP:5.62.154.86  2018-09-15 09:25:29
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.