Диана гүнж хунтайж Чарльз нар нууц охинтой байжээ

2016/01/22
Share |
Хүмүүс:
Диана гүнж хунтайж Чарльз нар нууц охинтой байжээ

“Globe” сэтгүүлийн шинэ дугаарт ийм мэдээлэл нийтлэгдэж Диана гүнжээ хайрлан дурсацгаадаг британичуудыг шоконд оруулжээ. Сэтгүүлийн уран бүтээлчид хатан хааны гэр бүлийн ээлжит нууцыг ийнхүү дэлгэснээр борлуулалт нь шууд рекорд тогтоосон байна.


Диана Спенсер болон хунтайж Чарльз нарыг болзож эхэлсний дараа хатан хаан хоёрдугаар Елизавета хос залуусын ирээдүйд санаа тавьсан гэнэ. Хааны гэр бүлийн угсаа тасрах вий гэсэн болгоомжлол түүнд байжээ. Тиймээс залуусыг эмнэлэг рүү явуулж шинжилгээ хийлгэсэн ба хариугаар нь хосууд хүүхэдтэй болоход бэрхшээлтэй асуудал байгаа эсэхийг шалгасан гэнэ.
Шинжилгээний хариуг тус улсын аюулгүй албаны нууц ажилтнууд өөрийн биеэр битүүмжлэн лацдаж хатан хаанд хүргэж өгсөн байна. Эмнэлгээс ирсэн хариунд асуудал байгаагүй тул сангүй тул хатан хаан үүнд итгээд, хуруу шилэнд байгаа зүйлийг устгахыг тушаажээ. Гэтэл яагаад ч юм тушаалыг биелүүлээгүй байна.







Хэсэг хугацааны дараа хууль бусаар авсан үр хөврөлийг Америкийн тээгч эхэд шилжүүлэн суулгаж есөн сарын дараа Диана гүнж, Чарльз хунтайж нарын охин мэндэлсэн байна. Диана гүнж болон хунтайж Чарльз хоёр сүр дуулиантайгаар хуримласаны дараа охинтой гэдгээ мэдсэн ч олон нийтэд зарлалгүй нууцыг хав даржээ.
1981 оны арваннэгдүгээр сарын 05-нд гүнж Дианаг жирэмсэн болсон тухай албан ёсоор мэдээлэв. Ийнхүү 1982 оны зургадугаар сарын 21-нд том хүү Уилльям Артур Филипп Луисаа төрүүлжээ.


Үүнээс хойш хоёр жилийн дараа бага хүү Хенри Чарльз Альберт Дэвидээ төрүүлсэн байна. Диана гүнжхоёр хүүгээ өөрийн гараар хүмүүжүүлж, тэдэндээ ихэнх цагаа зориулж байхыг илүүд үздэг байжээ.
Тэр үед хэвлэлүүдэд бичиж байснаар гүнж хаашаа ч юм хүүхдүүдээ аваад явчихдаг эсхүл өөрөө ч ганцаараа аялалд гарах үе байжээ. Энэ нь мэдээж хатан хааны гэр бүлийнхэнд таалагддаггүй байсан.
Тэгвэл Диана гүнж тэрхүү хаашаа ч юм явсан цаг хугацаагаа охинтойгоо уулзахад зарцуулсан байж болох юм хэмээн хэвлэлүүд таамагласан байна.


Гэрлэлтээ цуцлуулсны дараа Диана Египетийн тэрбумтан Мухамед Аль Файедын хүү Доди Файедтэй болзож эхэлсэн.
Энэ цаг мөчөөс эхлэн гүнж хэний ч хараа хяналтгүйгээр охинтойгоо уулзах болсон байж мэднэ, гэхдээ үүнийгээ нууцалсан хэвээр байсан гэнэ. Яагаад гэвэл байнга олны нүдэн дээр амьдрах, хэвлэлийнхний дуранд өртөх нь хувийн амьдралд ямар хортой болохыг мэддэг Диана охиныхоо амьдралыг бусниулахыг хүсээгүй ч байж мэдэх. Харамсалтай нь Диана гүнж 1997 оны наймдугаар сарын 31-ний аймшигт ослоор хорвоог орхисон юм.


Охин одоо 30 орчим настай, АНУ-ын Кентакки муж улсад амьдардаг гэнэ. Хунтайж Чарльз Диана гүнжийг автомашины ослоор нас барсны дараа охинтойгоо нууцаар уулздаг болсон хэмээн сэтгүүлд бичжээ. Тэдний уулзаж байгаа нь гудамжны хяналтын камерт бичигдэж, харин Букингемийн ордныхон гэрэл зураг болон дүрс бичлэгийг нийтлүүлэхгүй байхыг одоо ихэд чармайж байгаа гэнэ.


Дашрамд дурдахад, саяхан британийн нэг сайтад нийтлэгдсэн Диана гүнжийн гэрээслэлд гүнж, хунтайж хоёрын анхны хүүхдийн тухай юу ч дурсаагүй байсан юм. Үүнээс үндэслэн Диана гүнж тээж төрүүлээгүй хэдий ч өөрийн биений нэг хэсэг болсон нууцлагдмал охиноо насан туршдаа хүмүүсээс нуухаар шийдсэний нотолгоо бололтой.
Саяхан АНУ-д Кейт Миддлтоны хийсэн айлчлалыг ч хэвлэлүүд хөнджээ. Тэр үеэр гүнж нөхрийнхөө нууцлагдмал эгчтэй мөн л нууцаар уулзахыг хичээж байсан тухай таамаглалуудыг хэвлэлүүд бичиж байна.
Одоо ДНК-гийн шинжилгээ хийх тухай асуудал яригдаж байгаа ажээ.


Эх сурвалж:

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
pjfceu jgFkEEskkqafsqpwsg, [url=http://pfxhwoasgklx.com/] pfxhwoasgklx[/url], [link=http://rgifxwjzudul.com/ ]rgifxwjzudul[/link], http://ixvwqtpqyueq.com/
IP:46.161.9.32  2016-05-29 23:02:41
asKesvhk8ls augmentin 875 cymbalta permethrin cream for sale triamterene hctz weight loss nolvadex cialis buy amoxil allopurinol order neurontin online benicar generic available wellbutrin lasix for sale online clindamycin celexa 5 mg advair price
IP:46.161.9.20  2016-12-11 18:54:36
mwxdgs 3jZtVeplpnulthahrm, [url=http://fjncncsmorxq.com/] fjncncsmorxq[/url], [link=http://hzykuroydtqd.com/ ]hzykuroydtqd[/link], http://colatkozlami.com/
IP:5.101.0.130  2017-01-26 02:11:49
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.