Дуучин С.Жавхлан Т.Баясгалан нар дахин хамтран дуулна

2016/01/22
Share |
Хүмүүс:
Дуучин С.Жавхлан Т.Баясгалан нар дахин хамтран дуулна

МУГЖ С.Жавхлан Т.Баясгалан нар олон жилийн дараа дахин хамтран уран бүтээл хийж эхэлсэн талаарх таатай мэдээлэл байна. Тэд  шинэхэн дуундаа клип ч хийлгээд амжсан гэнэ. Тэртээ 15-16 жилийн өмнө СУИС-ын оюутан С.Жавхлан нэг сургууль, нэг ангийн Т.Баясгалантай хослон дуулж эхэлсэн бөгөөд  2000 онд “Мөнхрөх ч биш дээ хоёулаа”, “Хонгорхон үр минь” гэх хоёр дуугаараа анх олон түмэнд танигдаж байсан юм. Харин 2001 онд дуулсан “Насны хайр” дуу нь тэр хоёрыг Монгол оронд алдаршуулж чадсан билээ.

Гэвч олон түмний хайр хүндэтгэлийг хүлээж, амжилттай явсан хоёр уран бүтээлч тодорхой бус шалтгаанаар хослон дуулахаа больсон нь тухайн үедээ олон хүний урмыг хугалж байв. Харин олон жилийн дараа ийн хамтарч дуулж байгааг нь олон хүнд таалагдаж буй бололтой.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.