Поп хатагтай Б.Сарантуяа адал явдлаар дүүрэн аялан тоглолтоо хийж явна

2016/01/23
Share |
Хүмүүс:
Поп хатагтай Б.Сарантуяа адал явдлаар дүүрэн аялан тоглолтоо хийж явна
Поп хатагтай Б.Сарантуяа шинэ оны уран бүтээлийн гараагаа аялан тоглолтоор эхлүүлээд буй билээ. 
Тэрбээр 20 дахь “Сэхүүн салхи” цомгоо танилцуулах аялан тоглолтоо Европын орнуудаар энэ сарын 15-аас эхлэн танилцуулж яваа юм. 
 
Дуучин Б.Сарантуяа одоогийн байдлаар Швейцар, Франц, Норвег зэрэг улсын хотуудад тоглолтоо хийсэн бол өнөөдөр Австри улсын Вена хотод тоглох аж. 
Харин түүний тоглолт энэ сарын 24-нд Туркийн Истанбулд ажиллаж амьдарч буй монголчууддаа ая дуугаа өргөснөөр өндөрлөх юм байна.
 
 Тэрбээр тоглолтынхоо талаарх сэтгэгдлээ өөрийн цахим ертөнцөөр тасралтгүй мэдээлж буй билээ. 
 
Б.Сарантуяа “Монгол орны 4 зүг найман зовхистоор аялахдаа алдарт Алтай орох замын дэржигнүүр “Аэро Монголия”-ийн онгоцоор нисээд миний муу микрофон тоног төхөөрөмж зүгээр байдаг бол Европын онгоцны ачаа тээврийн сервис доголдолтой санагдлаа.
 
 Жэнэвээс Парис орох үеэр хоолойны эффект машиныг шидлээд доторх хамаг эд анги нь хөдөлчихсэн ирсэн. Харин манай тономэйстэр Ундралбаяр тэр оройд нь засаад тавьчихсан. Чадвар сайтай мэргэжлийн ажилтнаараа бахархав. 
 
Гэтэл Ослод иртэл микрофон маслуулаад дуугардаггүй. Норвегийн монголчууд маань маш тэвчээртэй соёлтой 2 цаг хүлээн байж тоглолтоо үзлээ.
Цөөхөн гэлтгүй монгочууд маань энэрги эрч хүчтэй, Скандинавын Нордик зан араншинг 
Өвөлж авсан шиг санагдав. 
 
Бүр Шведын Гётэбүрг хотоос Стокхольмд тоглосон тоглолтыг үзсэн хэрнээ хайртай дуучнаа дэмжихээр дахин ирсэн үзэгч таньдаа баярлалаа. Маш олон баглаа цэцэг, бэлгээр бялхав охин бид хоёр .
 
Бэрхшээл гарах тусам улам гялалзаж даван туулах хүсэл миний бие сэтгэлээс оргилох юм.. яагаад ч юм” хэмээн бичжээ. 
 
Ямартай ч өөрийн уран бүтээлийн дундаршгүй арвин дуунуудаас гадаадад суугаа монголчууддаа хүргэж буй поп хатагтай маань адал явдлаар дүүрэн аялан тоглолтоо хийж яваа бололтой.
 
Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.