Дуучин Мэрайя Кэри тэрбумтантай сүй тавьжээ

2016/01/25
Share |
Хүмүүс:
Дуучин Мэрайя Кэри тэрбумтантай сүй тавьжээ

Дуучин Мэрайя Кэри Австралийн тэрбумтан Жеймс Паркертэй сүй тавьснаа зарлажээ. Тэрбумтан Жеймс Паркер сүйт бүсгүйдээ 35 каратын очир алмазан бөгж бэлэглэсэн гэнэ. Дуучин, тэрбумтан хоёрын аль алиных нь хувьд энэ нь гурав дахь гэрлэлт болох юм. Хосууд 2014 онд Аспен хотод киноны зураг авалтын үеэр танилцаж, түүнээс хойш Капри, Сардин, Израиль, Ибизад хамтдаа аялж, амарчээ. Хосууд хуримын товоо гаргаагүй байгаа юм байна. Дуучин Мэрайя Кэри 2008 онд Америкийн инээдмийн жүжигчин Ник Кэннонтой гэрлэж, Монро, Морокко хэмээх ихэр хүүхэд төрүүлсэн. Гэвч тэд 2014 онд хоёр тийш болцгоосон билээ. Ихэр хүүхэдтэй болсныхоо дараа Мэрайя дахин хүүхэдтэй болохгүй гэж хэлж байсан юм.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.