Интерполоор эрэн сурвалжлагдаж байгаа Ч.Ганбат төрийн гурван өндөрлөгт ил захидал илгээлээ

2016/01/26
Share |
Хүмүүс:
Интерполоор эрэн сурвалжлагдаж байгаа Ч.Ганбат төрийн гурван өндөрлөгт ил захидал илгээлээ

Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн ТУЗ-ийн дарга асан Б.Батзаяагийн хэрэгт холбогдуулан “Либерти партнерс”-ийн захирал Ч.Ганбатыг сэжигтнээр татаж шалгахаар болсон. Гэтэл Ч.Ганбатыг гадаадад гарсан учраас оргон зайлсан хэмээн Интерполоор эрэн сурвалжилж эхэлсэн байна.

 

Тэгвэл эрэн сурвалжлагдаж байгаа Ч.Ганбат нь төрийн гурван өндөрлөг болон Гадаад хэргийн сайдад хандан дараах ил захидлыг илгээжээ.


Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж,
УИХ-ын дарга З.Энхболд,
Ерөнхий сайд Ч. Сайханбилэг,
Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн нар танаа
 Ил захидал хүргүүлэх тухай


 Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэж Чулуунхүүгийн Ганбат миний бие мэндчилж байна.

Намайг хууль хяналтын байгууллагаас онц аюултай гэмт хэрэгтэн мэтээр олон улсад зарлан,  эрэн сурвалжилж байгаагаас үүдэн энэхүү захидлыг бичихэд хүрлээ.

Юуны өмнө миний бие дэд бүтэц, аж үйлдвэрийн томоохон төслүүдтэй хэрхэн яаж холбогдсон тухай товч түүхээ дурдъя.

2009 онд Монгол Улсын Засгийн газраас гаргасан “Зөгийн үүр” санаачлагыг хэрэгжүүлж байх үед би ХБНГУ-ын «Commerzbank»-ны Нью Йорк дахь салбарт 6 жил ажиллаад байсан ба ажлын шаардлагаар Монгол руу ирж очих явцдаа УИХ-н гишүүн Х. Баттулгатай танилцаж, “одоо л гадаадад ажиллаж байгаа өндөр мэргэжлийн хүмүүс улсын эдийн засгийн хөгжилд хувь нэмэр болох хэрэгтэй байна” гэсэн түүний уриалгыг хүлээн авч,  өөрийн мэдлэг, хуримтлуулсан туршлага, сурсан зүйлээ улс орныхоо хөгжилд нэмэрлэх их хүслийг өвөрлөн 2009 оны 7 сард Нью Йорк хотоос Монголдоо нүүж ирсэн. (Өөрийн товч намтарыг хавсаргав).

Энэхүү шийдвэрийг гаргахад хувийн ашиг сонирхлоос илүүтэйгээр улс орны хөгжил, ирээдүйн бүтээн байгуулалтыг цогцлоох хүсэл, мөн “Commerzbank”-нд ажиллаж байхдаа ОХУ, Казакстан, Бразил, Мексик, Нигер зэрэг байгалийн баялагтай орнууд түүхий эдийн үнийн уналтаас хамааран эдийн засгийн гүн хямралд орж (тухайлбал 2007-2008 онуудад), эдийн засгаа төрөлжүүлэх зорилгоор нэмүү өртөг бүхий үйлдвэрлэл, дэд бүтцийн хөрөнгө оруулалт хийж, дотоодын бэлтгэн нийлүүлэх салбарыг хөгжүүлэх явцад банк талаас хамтран ажиллаж хуримтлуулсан туршлага маань эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулахад дөхөм болно гэсэн итгэл үнэмшилдээ хөтлөгдөн буцаж ирсэн.

Тухайн үед Х.Баттулга нь УИХ-ын гишүүн, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд байсан. Хөрөнгө оруулалтын төслүүдийг хэрэгжүүлэх зорилгоор “Монгол Улсын Яамны эрх зүйн байдлын тухай” хуулийн 8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг үндэслэж, 2009 оны 9 сарын 16-ны өдрийн 254 тоот сайдын тушаалаар “Хөрөнгө оруулалтын ажлын хэсэг” байгуулан, намайг сайдын орон тооны бус зөвлөхөөр томилж, уг ажлын хэсгийг ахлуулан ажиллуулах шийдвэрийг гаргасан. Аж үйлдвэр, дэд бүтцийн төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай боловсон хүчин яамны түвшинд дутмаг, төслүүдтэй холбоотой боловсруулах олон баримт бичиг, ажлуудыг ганцаар гүйцэтгэх боломжгүй байсан учир гадаадад сурч, ажиллаж байсан Монгол залуучуудыг татаж, санхүүгийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх «Либерти Партнерс» ХХК-ийг 2010 оны 3 сарын 12-ны өдөр байгуулж байсан. Улмаар  2010 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр ЗТБХБЯ-тай байгуулсан Хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд бид яаманд үнэ төлбөргүй зөвлөх үйлчилгээ үзүүлж байхаар, шаардлагатай тохиолдолд зарим зөвлөх үйлчилгээг гадаадын зөвлөхтэй хамтран төлбөртэй гүйцэтгэх нөхцөлтэй байсан болно. Бид голчлон төмөр замын бодлого, “Сайншанд” аж үйлдвэрийн цогцолбор зэрэг төслүүд дээр зөвлөгөө өгч ажилласан.

Улсын Их Хурал 2010 оны 6 сарын 24-ний өдөр  “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-ыг баталсан. Энэхүү бодлогыг хэрэгжүүлэх зорилгоор Засгийн газар 2010 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн “Төмөр замын сүлжээ, суурь бүтцийг өргөжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” 283 дугаар тогтоолыг баталсан ба тогтоолын хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Монголын төмөр зам” ТӨХК-ийн ТУЗ-ийн шийдвэрийн үндсэн дээр олон улсын нэр хүнд бүхий АНУ-ын «McKinsey» компани Шинэ төмөр замын төсөлд зөвлөхөөр ажиллахаар шалгарсан. «McKinsey» компани «Либерти Партнерс» компанийг дотоодын зөвлөхөөрөө сонгож, хамтран ажиллахаар гэрээ байгуулсан болно. Зүйрлүүлж хэлбэл, Тавантолгойн ордыг ашиглах тендерт ялсан Хятадын «Шенхуа» компани нь Монголд үйл ажиллагаа явуулж байгаа «Энержи Ресурс» компанийг хамтрагчаараа сонгосонтой адил үйлдэл юм.

Төмөр замын төслийн зөвлөх багийг “McKinsey” тэргүүлж, багийн бүрэлдэхүүнд АНУ-ын «Pillsbury Winthrop Pittman Shaw LLP» хуулийн фирм, Францын «BNP Paribas» банк, дотоодын “Либерти Партнерс” ХХК хамтран, Төмөр замын бодлогын эхний үе шатыг (Тавантолгой-Чойбалсан чиглэл) хэрэгжүүлэхэд ямар тохиолдолд эдийн засгийн үр ашигтай байх, хэрхэн санхүүжүүлэх талаар ЗТБХБЯ болон “Монголын төмөр зам” ТӨХК-д Төмөр замын бодлогын 1-р болон 2-р үе шатыг хамтад (цаашид “Шинэ төмөр зам” төсөл) нь хэрэгжүүлэх тухай мэргэжлийн зөвлөгөө, тайлан боловсруулж өгсөн. Үүний үндсэн дээр Үндэсний аюулгүй байдлын 2011 оны 9 дүгээр сарын 9-ны өдрийн 35/32 тоот зөвлөмж гарсан байдаг.

Үүний дараа, Төмөр замын бодлогын 1, 2-р үе шатыг хэрэгжүүлэх, санхүүжилт босгох ажилд АНУ-ын «Guggenheim International», Францын «BNP Paribas» зэрэг банкуудтай «Либерти Партнерс» компани санхүүгийн зөвлөх багийн бүрэлдэхүүнд хамтран орж ажилласан. Энэ зуур Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замд ойролцоогоор 1 тэрбум ам.доллар шаардагдах тооцоог Германы «Deutsche Bahn International» компани “Монголын төмөр зам” ТӨХК-ийн техникийн зөвлөхийн хувиар тодорхойлсон байсан. Тийм  учраас Монгол Улсын Засгийн газар 400 сая ам.доллар гаргах, олон улсын зээлийн санхүүжилтээс 600 сая ам.доллар босгох шаардлага тулгараад байв. Ингээд Санхүүгийн зөвлөх баг нийтдээ 650 сая ам.долларыг «Korea Eximbank», «Korea Development Bank», «EBRD» зэрэг олон улсын банкуудаас босгож санхүүжүүлэх тал дээр яриа хэлэлцээрийг амжилттай хийж, тухайн банкуудын албан ёсны саналыг “Монголын төмөр зам” ТӨХК, Зам, тээврийн яаманд хүргүүлж, ЗТЯ түүнийг Засгийн газрын хуралдаанаар шийдвэр гаргуулахаар хүргүүлсэн боловч ЗГХЭГ-аас Засгийн газрын хуралдаанд оруулаагүй билээ.

Миний бие 2013 онд “Сайншанд” аж үйлдвэрийн цогцолбор төслийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байсан тул хуулийн дагуу Зөвлөх үйлчилгээний ажил эрхлэх боломж байгаагүй. Харин “Сайншанд” аж үйлдвэрийн цогцолбор төслийн ерөнхий зөвлөхөөр ажиллаж байсан АНУ-ын “FLUOR” компанитай ТУЗ-ийн даргын хувиар, мэргэжлийн түвшинд хамтран ажиллаж байсан. Тэр үед Сингапурын “SEMBCORP”, Францын “Air Liquid”, Энэтхэгийн “Overseas Infrastructure Alliance”, ОХУ-ын “ИНТЕР РАО” зэрэг байгууллагууд дэд бүтцийн хөрөнгө оруулалт хийх, БНХАУ-ын “BAUTOU STEEL”, Энэтхэгийн “INDIA STEEL AUTHORITY” зэрэг байгууллагуудаас “Сайншанд” аж үйлдвэрийн дэд бүтэц болон хүнд аж үйлдвэрүүдийн төслүүдэд хөрөнгө оруулах албан саналаа ирүүлж, дотоодын үйлдвэрүүдтэй түүхий эд нийлүүлэх санамж бичгүүд хийгдэн ажил урагштай явж байлаа. Би болоод миний багт ажиллаж байсан хүмүүс, УИХ-ын гишүүн Х.Баттулга бүгд Монголоо гэсэн чин сэтгэлээр жигүүрлэн, урам зоригтой ажиллаж байсан.

Харамсалтай нь дээрх амжилттай явсан төслүүдийг улс төржүүлснээр Шинэ төмөр замын төсөлд гаргахаар анх баталсан 400 сая ам.доллар 200 сая ам.доллар болж бууран, санхүүжилт зогсож, “Сайншанд” аж үйлдвэрийн төслийн ажилтнуудын цалинг 1 жил гаруй хугацаанд төлөөгүйн улмаас бүх ажил гацаж зогссон.

Төслүүдийг тойрсон  хоосон хардлага, цуурхал, гүтгэлэг өргөн хүрээнд өрнөж байсан ч эхлүүлсэн ажлаа амжилттай дуусгах, хүлээсэн үүргээ биелүүлэх хүсэлтэйгээр бид олон жил хичээж ажилласан. Монгол Улсад боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэхийн ач тус, гадны түүхий эдийн бааз байхаа болихын үр шимийг хүртэхийг хүссэндээ олон удаагийн хоосон гүтгэлэг, төр засгийн түвшинд нөлөөлсөн дайралтыг ч сөрж зогсож ирсэн билээ. Бидний ажил саадгүй урагшилж, биелсэн бол Монголын баялаг Монголчуудын амьдралыг дээшлүүлж, цөөн хэдэн олигархийн эрх ашгийг хамгаалсан системээс олон нийтэд өгөөжтэй чиглэлд хөгжүүлэх бүрэн боломжтой байлаа.

Улс төржилт 2014 оны эцэс, 2015 оны эхээр улам ширүүсч, намайг АНУ-ын «McKinsey» гэх хуурамч компанийг байгуулан, бусдын хөрөнгийг булаасан, залилсан, мөнгө угаасан гэж гүтгэх нь хэрээс хэтэрч, улмаар ийм зохиомол хэрэгт сэжигтнээр татаж, эрүүгийн хэрэг үүсгээд байна. Хэрэг үүсгэх үед би гадаадад томилолтоор явж таарсан ба энэхүү үндэслэлгүй, зохиомол бөгөөд улс төрийн шинж чанартай хэрэгт хийгээгүй хэргийнхээ төлөө хоригдох хүсэл гэм зэмгүй надад огтхон ч байгаагүй тул Бээжингээс Улаанбаатар нисэх гэж байснаа больсон.

Монголын улс төрчдийн хуурамч, луйварчин компани гэж зарласан олон улсад нэр хүнд бүхий АНУ-ын «McKinsey» компанийн Олон нийтийн харилцаа хариуцсан захирал Penny Burt нь 2014 онд уг гүтгэлэгийг анхлан тараасан “Өглөөний сонин”-ы эрхлэгчид эсэргүүцлийн албан тоот хүргүүлж байсан ч эс тоон гүтгэлэг өнөөдрийг хүртэл үргэлжилсээр байгаа билээ. Яг ийм утгатай гүтгэлгийг «Samsung C&T» компанийн нэртэй холбогдуулан хэвлэлээр хуурамч компани хэмээн тараасан. Хэрвээ Монголын хэвлэл мэдээллийнхэн үнэхээр хариуцлагатай сэтгүүл зүйг баримталж ажилладаг нь үнэн бол “Samsung” компанийн сайт руу ороод охин компанийх нь Монголд хэрэгжүүлж байгаа төслүүдийн танилцуулгыг харчихад л худлаа гэдгийг нь мэдэх байсан билээ. Саяхан Ерөнхий сайд Ч.Сайханбилэг «Цензургүй ярилцлага»-д орохдоо «Rio Tinto» бол хэтэрхий шилэн компани шүү дээ гэж хэлж байсан. Тэгвэл АНУ-ын “McKinsey”, Солонгосын  «Samsung C&T» бол мөн л яг тийм хэтэрхий шилэн компани шүү дээ. Үүнийг АНУ-д хуулийн магистерийн зэрэг хамгаалсан Ерөнхий сайд Ч.Сайханбилэг та мэдэж л байгаа шүү дээ. Эдгээр компанийн нэрийг ашиглан хуурамч компани байгуулах ямар ч боломжгүй гэдгийг ч та мэдэж байгаа.

Бүх төрлийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр янз бүрийн мөнгөн дүн тавьсан гүтгэлэгүүд зохион байгуулалттайгаар тарааж, тухайн дүнгийн 70 хувийг Б.Батзаяа болон бид нарыг “хувааж идсэн” хэмээн мэдээлж байгаа байдал нь гүтгэлэг эрүүл ухаанд буухааргүй хэмжээнд хүрснийг харуулна. Хамгийн сүүлд “42 сая ам.долларыг дансандаа шилжүүлсэн” гэж хүртэл барин тавин мэдээлж байна. Энэ нь Монголын хууль хяналтын байгууллагууд мөрдөн шалгаж байгаа хэргийнхээ талаар асар их мөнгөн дүнтэй хохирол зарлаж, олон нийтээр жигшүүлж, үзэн ядуулах замаар хүнийг буруутгах ажлаа хөнгөвчилж, улмаар хилс хэрэг тохдог уламжлалт аргыг өөрийн эрхгүй санагдуулж байна. Том төсөл, олон улсын санхүүжилттэй ажиллагаануудад оролцож байсан хэн бүхэн санхүүгийн сахилга бат нь ямар нарийн чанд байдаг, хэн нэг нь өөрийнхөө данс руу дураар мөнгө шилжүүлж, луйвардах боломж байдаггүй зэргийг сайн мэднэ. Төслийн нийт өртгийн 70 хувийг залилан авах боломж хаана ч байхгүй. Шилжсэн доллар бүр гүйцэтгэлийн хяналт, баримт нотолгоон дээр үндэслэгдэн шилждэг. 42 сая ам.доллар бол 84 тэрбум төгрөгтэй тэнцэх асар их дүн бөгөөд ийм хэмжээний шилжүүлгийг хувийн данс руу оруулсан бол Терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх байгууллагууд Монголын хуулийн байгууллагуудаас ч өмнө мэдээд зарлаж, шалгах байсан.

Мөн миний талаар бодит мэдээлэлгүй хирнээ “Америкийн иргэн болж хил давлаа” гэх гүжирдлэгийг ч зориудаар тараах боллоо. Бодит мэдээллийг өгөхөд би 2012 онд АНУ-ын иргэн болчихсон байсан юм.

Миний санаа зовж буй зүйл бол улс төржилт, улс төрчдийн өрсөлдөгчөө намнах явцуу хүслээр өдөөгдөн үүссэн нөхцөл байдал нь Монголын гадаад нэр хүнд, хөрөнгө оруулалтын орчин зэрэгт таагүй нөлөөлөх магадлалыг бий болгож буй нь харамсалтай.

Эрхэм Ц.Элбэгдорж, Ч. Сайханбилэг, Л.Пүрэвсүрэн нараа! Би Та бүхний зарим гадаад улсууд, олон улсын байгууллагатай хамтран ажиллах үйл ажиллагаан дээр холбогч, зохицуулагчийн үүрэг гүйцэтгэн амжилттай ажиллаж байсан. Мэргэжлийн түвшинд өөрийн мэдлэг, чадвар, туршлагаа чамгүй сайн харуулсан гэдэгтээ бүрэн итгэлтэй байна. Өөрийн мэдлэг чадвартаа тулгуурлан биеэ хангалттай хэмжээнд аваад явах чадамж надад бүрэн дүүрэн бий тул ямар нэг байдлаар хууль бусаар мөнгө олох сонирхол огтоос байхгүй болно.

Монгол Улсад үнэн ялж, шудрага ёс тогтох сайн цаг хэзээ нэгэн өдөр ирнэ гэдэгт би хэзээ ч эргэлзэж байгаагүй. Тийм ч учраас би өөрийн хүсэлтээр Монгол Улсад очиж шалгуулж нэрээ цэвэрлэх болно гэдгээ энэхүү захидлаар мэдэгдэж байна.
Хүндэтгэсэн  Ч.ГАНБАТ

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
fdgfg 1. gutgeleg bish ym bol yagaad beejingees UB ruu nislegee bolisiin be? 2. eh orondoo ihiig hiij buteeh chin huseltei ym bol yagaad USA irgen bolsiin be?
IP:202.96.169.44  2016-01-26 16:17:48
kk USA irgen manai turiin baiguuagad ajillaj bsngesen uguu
IP:202.55.183.174  2016-01-26 17:45:00
Bitgii tarhia ugaalgaachee, sereechee Mongolchuudaa Uug n ingej comment bichij suudaggui ym, gehdee ene bol arai l denduu herees hetersen, manai hevlel medeelel- ter dundaa unuudur sonin bol ard iregdiin tuluu bish, ard tumnii tarhiig ugaah zorligtoi ajildag bolood udaj baigaa n unheer haramsaltai. daanch dee, medleg bolovsrol taaruuhan humuus elbeg bolson uchiraas, delhiid nertei terguuldegch zuvluh kompaniudiin neg boloh McKinsey-g medehgui humuus olon, huuramch kompani gej hurtel ichihgui bichdeg setguulchiin ugend itgeed baihdaa yahavdee.
IP:202.55.191.130  2016-01-26 18:13:11
!!!!! Mongoldoo hiij buteey ajillaj amidrii Mongoloo gesen setgeltei zaluusiin zurh zorigiig ni mohoij baina................!!!!!!!
IP:122.201.24.61  2016-01-26 23:19:37
Ismael Do you know each other?phenergan buyThe Commission approved the Palen project in December 2010, but had to look at the project again in December 2012 when the new project owner filed an amendment requesting to change the technology from parabolic trough to solar power tower. 40 mg accutane online muchJust over half (51 per cent) said they believed their airline Chief Executive would back them if they refused to fly because of tiredness, highlighting a further 31 per cent”s belief that their airline does not have a culture that lends itself to reporting tiredness concerns. buy naproxen 500 mg ukAn icon of contemporary French cinema, Marion Cotillard is also known for her elegant style, and she has been a Dior brand ambassador since 2008. The actress recently appeared in James Gray”s ”The Immigrant” and in Guillaume Canet”s ”Blood Ties,” both of which are making the rounds at several international film festivals this fall. zyprexa que esFederer, 17 times a Grand Slam champion, can intimidate any opponent with the quality of his play, but it was the Swiss who looked rattled as Murray took charge. After the Scot had cracked one of many passing shots beyond his reach towards the end of the fourth set Federer shouted angrily at Murray, who responded with a simple smirk. is ibuprofen advil the same All lanes of 210 were shut down to allow emergency helicopters to land, creating a massive traffic jam winding back for several miles. The highway patrol opened the westbound lanes after about an hour.
IP:5.188.211.41  2017-06-04 06:17:30
Shane Can you put it on the scales, please? adcirca blood pressureThe then-21-year-old actress dodged major jail time when Los Angeles prosecutors hit her with seven misdemeanor counts stemming from two drunk driving arrests in July and May 2007. Seen here on July 24 of that year, Lohan was charged with two counts each of driving under the influence, driving with a blood-alcohol level above .08 percent and being under the influence of cocaine, along with one count of reckless driving.She could have been in much bigger trouble because of the cocaine found in both incidents, but the amount of the drug involved was below the felony threshold, officials said.Lohan”s Beverly Hills arrest came after she hopped a curb on Sunset Boulevard, crashing her Mercedes into a shrub. In Santa Monica, police cuffed Lohan after a frantic 911 call from the mother of one of the actress’ assistants, who said she was being chased by the star at high speeds.But Lindsay isn”t the only star to spend some time in the big house ... hightenz mg”We use some of it for making gold lockets that we sell in our temple counter. For making the lockets, we send some gold to the Mumbai mint through the State Bank of India, which is one of our bankers,” said a source at the Guruvayur temple”s administration. buy pentoxifylline 400 mgWhile many U.S. restaurant chains and retailers do not allowfirearms on their properties, Starbucks” policy had been todefault to local gun laws, including ”open carry” regulations inmany U.S. states that allow people to bring guns into stores. levitra odjvPPMC spokesman Nasir Imodagbe said by telephone he was notaware of any cancellation of orders, but that a decision tosuspend imports that would be that of the regulator, thePetroleum Product Pricing Regulatory Agency (PPPRA). bupropion online buyAs Brazil”s currency, the real, has weakened, companies haveseen the local currency value of dollar debts soar and the costof servicing the debt rise. State-run oil company PetroleoBrasileiro SA, Brazil”s largest company by revenue, last monthsaid it had begun to use hedge accounting in May.
IP:5.188.211.13  2017-06-04 06:17:30
Willie How many would you like? sleep fx ingredientsThe Architects” Journal is the voice of architecture in Britain. We sit at the heart of the debate about British architecture and British cities, and form opinions across the whole construction industry on design-related matters maxaman reviving apparatusChairman Peter Erskine is more optimistic, naturally. He is backing his chief executive and his strategy. Fair enough. But the vesting of 1m shares to Glynn based on the brief sighting of a 200p-plus share price was a mistake given that the price now is 174p. lasix 10 mg/ml”Our companies need support,” Werse said. ”If this programgoes away, there”s an estimated cost of capital investment bythe DoD (Department of Defense) to replace these ships of $13billion. This is a cost-effective program.” alesse 28 cost in canada tfsaHe runs a concentrated portfolio of 30 to 35 companies, with close to half of his fund”s assets invested in the 10 largest positions. Top-holdings M&T Bank and deepwater rig operator Atwood Oceanics each make up approximately 4.4 percent of assets, followed by uniform maker Cintas at 4.3 percent. buy imitrex nasal spray onlineSteven Sinofsky remains very active after his retirement from Microsoft, now signing on with Box as an adviser for its cloud storage and file sharing service, its developer platform and its mobile applications.
IP:5.188.211.24  2017-06-04 06:18:27
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.