Я.Батсуурь шоронгоос гарч ирээд “Бумбат тур” жуулчны баазыг худалдан авчээ

2016/01/27
Share |
Хүмүүс:
Я.Батсуурь шоронгоос гарч ирээд “Бумбат тур” жуулчны баазыг худалдан авчээ

“Эрдэнэс-Тавантолгой”  компанийг   тавган дээр тавьсан чихэр шиг бодож, удирдлагаар  нь очсон хүн болгон хулгай хийх юм. Зарим нь бүр хулгай хийгээд шилийн сайн эр шиг (Б.Энэбиш) оргон зайлаад Интерполоор эрэн сурвалжлагдаж байх жишээтэй. Тэсгэлгүй хулгай хийх шуналыг нь  хөдөлгөж, ард түмний өмчөөс шударга дүр эсгэдэг УИХ-ын гишүүн асан Я.Батсуурь  ч хуруу хумсаа татаж чадсангүй.

Я.Батсуурь “Эрдэнэс-Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа хүргэн Г.Дэнзэнгийн “Говь-Повер” компанид 4,8 тэрбум төгрөгийг дур мэдэн шилжүүлсэн. Зүүн Цанхид олборлолт хийж байсан Австралийн “Макмахон” компанийн элэгдэл хорогдлыг хэт өндөрөөр үнэлсэн. Хятадын компаниудад нүүрс зарах гэрээ байгуулахдаа хоёр өөр үнийн дүн хийсэн  асуудлын хүрээнд шалгагдсан билээ.

Австралийн “Макмахон” компани гэрээнд заасан үүргээ биелүүлэгүй, зарим тоног төхөөрөмжөө оруулж ирээгүй байтал техникийн элэгдэл хорогдол гэдэг нэрээр 30 гаруй тэрбум төгрөг өгөөд явуулчихсан. Мөн хятадын компаниудтай нүүрс зарахаар 48 ам.доллараар хийсэн гэрээгээ Засгийн газарт болохоор 50-иар хийсэн хэмээн мэдээлсэн гэх иргэдийн өргөдөл АТГ-т ирсэн байжээ. Ийм өргөдөл байсан учраас АТГ-аас Я.Батсуурьт хоёр ч зүйл ангиар эрүү үүсгэн шалгаж байсан юм.

Урьдчилан хорих төвд оронгуутаа  АН-д хэрхэн зүтгэж явсан, ямар албан тушаал хашиж явснаа тоочсон гоморхсон, тунисан үгтэй уртаас урт захиадалбичиж байлаа. Үүгээр ч зогсохгүй өөрийгөө өндөр настай буюу 52-той,  дотор эрхтэн  муудсан,  мөн 80 настай ээжтэйгээ амьд мэндуулзмаар байгаа учир  батлан даалтанд аваач гэхээ ч мартсангүй. Ямартай ч бие хаа муутай, өндөр настай Я.Батсуурийг батлан даалтанд гаргасан билээ.

Гадныханд үйлчилдэг, хилийн чанадад хувь хэмжээгээ хуваадаг гэх  Я.Батсуурь т аз таарч өршөөлийн хуульд  хамрагджээ. Өдгөө тэрээр намынхаа байраар эргэлдэн улс төрийн хэлмэгдэлд өртсөн  тухай толгой сэгсрэн ярих болжээ. Харин улс орны эдийн засагт асар их хохирол учруулсан   Я.Батсуурийн хувийн бизнес цэцэглээд ирсэн байх юм. Шоронгоос гарч ирсэнийхээ дараа  Богд уулын энгэрт байрлах “Бумбат тур” гэдэг жуулчны баазыг үнэ цохин авчээ.

Хууль хяналтынхнаас  болгоомжилсон тэрээр өөрийн нэрээр биш “Энхүүш” гэдэг гэж өхөөрдөн дуудуулдаг найз Энхбаатарынхаа нэр дээр авсан байна. “Энхүүш” Энхбаатар  бол Я.Батсуурийг сүүдэр шиг дагаж, аж амьдралаа заалгуулж явдаг нэгэн. Ямартай ч шоронд ортлоо  улсын хөрөнгийг үрэн таран хийсэн  Я.Батсуурь ойр тойрныхоо нөхдөд тун шиг хаялагатай байжээ гэмээр . Түүнийг нь илтгэн “Энхүүш” Энхбаатар Макоагийн казинод хэдэн 100,000 ам.доллар долоо хоног бүр алдаад ирдэг болжээ. Харамсалтай нь шоронгоос гарч ирээд хөрөнгөждөг шогийн тогтолцоо Монголд л байдаг.

 

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.