Ц.Улаанхүү начны ялаас хоёр жил хасагджээ

2016/01/29
Share |
Хүмүүс:
Ц.Улаанхүү начны ялаас хоёр жил хасагджээ

Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын харьяат улсын начин Ц.Улаанхүүг өнгөрсөн 2011 онд хар тамхины хэргээр ялласан билээ.

Анхан шатны шүүхээс түүнд чанга дэглэмтэй хорих ангид 11 жилийн хорих ял эдлүүлэх шийдвэрийг гаргасан бол дараагийн хоёр шатны шүүхэд ялыг нь хэвээр үлдээсэн юм. Түүнийг хууль бусаар хар тамхи олж хадгалж, бусдад борлуулахыг завдсан хэргээр ийнхүү яллагдсан юм. Өнгөрсөн арваннэгдүгээр сард батлагдан гарсан Өршөөлийн тухай хуулиар Ц.Улаанхүү начны дэглэмийг бууруулж, ялаас хоёр жилийг хасчээ. Тэрбээр хоригдоод таван жил болсон байгаа бөгөөд биеийн байдал нь сайн байгаа гэдгийг эх сурвалж мэдээллээ.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.