Дуучин Г.Эрдэнэтунгалаг: Миний сонголт-Монгол брэнд

2016/02/01
Share |
Хүмүүс:
Дуучин Г.Эрдэнэтунгалаг: Миний сонголт-Монгол брэнд

Та бүхэн гайхаж магадгүй, энэхүү материалыг дуучин Г.Эрдэнэтунгалагийн тухай хэн нэг туршлагатай сэтгүүлч редакцийнхаа ширээний ард сурамгай нь аргагүй бичиж суугаа бус Г.Эрдэнэтунгалаг би өөрөө өөрийнхөө тухай гал тогооныхоо ширээний ард чадан ядан ноороглож суугаа юм. Аливаа шинэ зүйлийг туршиж үзэхэд сонирхолтойгоос гадна асар их туршлага, шинэ мэдлэгүүдийг нэмж байдгийг та бүхэн минь бэлхнээ мэдэх биз ээ. Бичнэ гэдэг дуулахаас ч хэцүү зүйл юм.

Яагаад чухам би мэдээлэлийн сайтууд дээр тавигдах хариуцлагатай материал бичихээр өөрийгөө дайчилж сууна вэ гэвэл Монголчууд бид билгийн тооллоор Цагаан сар хэмээх сайхан баярыг өргөн дэлгэр тэмдэглэдэг билээ. Жирийн л нэг монгол эмэгтэйн хувиар, шинэхэн эзэгтэйн хувьд Цагаан сартай холбоотой нэгэн тоо баримт миний анхаарлыг татсан юм. Монголчууд бид зөвхөн Цагаан сараа тэмдэглэхийн тулд нэг их наяд төгрөг зарцуулдаг, үүний 50-60 хувь буюу 500-600 тэрбум төгрөгийг зөвхөн бэлэг бэлдэхэд зарцуулдаг гэсэн судалгаа байдаг юм байна.

Тиймээс монголын 800 мянган өрх айлын нэгэн гэрийн эзэгтэйн хувьд энэ жилийн Цагаан сараар үндэсний үйлдвэрүүдийнхээ бүтээгдэхүүнээр бэлгээ бэлдэх “Миний сонголт-Монгол брэнд” уриалга гаргаж 8 компаниар зочилсон тухай телевизийн хоёр цуврал нэвтрүүлэг бэлтгэж NBS сувгаар цацсан юм. Нэгэнт мэргэжлийн хүн биш учраас та бүхэн минь алдаа, оноог минь хэлтрүүлэн болгооно бизээ.

Нэвтрүүлгийн эхний дугаарт Монгол оймс, Гоёл кашмер, Монтулга компани, EXCLUSIVE брэнд орсон бол дараагийн тугаарт Капитрон банк, LHAMOUR брэнд, Unitel, Кажуг брэнд орсон билээ. Энэхүү 8 компанийн салбар, дэлгүүр, үйлдвэрүүдээр зочилж Цагаан сарын бэлгээ сонгож, үзэгчдэд бас тодорхой мээдэлэл өгөх явцад хийж бүтээж байгаа монголчуудаа хайрлах, хүндлэх сэтгэл төрж, ямар олон хүний хүч хөдөлмөр шингэж байгааг мэдэрч явлаа.  

  Хамгийн эхний сонголт “Монгол оймс” компани. Монголчууд бид оймс, гутлыг хол явахын бэлгэдэл, бас дээшээ харсан гэдэг утгаар нь бэлэгшээдэг билээ. Олон монголчууд амьдралын эрхээр Солонгос улсад ажил хөдөлмөр эрхэлж байгааг та бүхэн маань надаар хэлүүлэлтгүй мэднэ. Тэд маань эхнээсээ нутагтаа ирээд мэдсэн сурсан, цуглуулсан хэдэн бор төгрөгөөрөө үйлдвэр байгуулаад бор зүрхээрээ явж байгаа олон хүн байдаг юм байна. Солонгост оймсны үйлдвэрт нэгэн айлын ах дүү хоёр ажиллаж байгаад нутагтаа ирж эхнэрүүдийн хамт оймсны үйлдвэр байгуулсан нь та бидний сайн мэдэх Янмалын үйлдвэр аж. Монголд Янмал оймсгүй хүн бараг байхгүй байх. Дараа нь тэд үйлдвэрээ улам өргөжүүлэх үү, тусдаа салж бие даасан үйлдвэр байгуулах уу гэдэг сонголт дээр ирэхэд сүүлийн хувилбарыг сонгосон нь Монгол оймс компанийг бий болгожээ. Хайлаастад хүн бүрт оногдсон 0,7 га хашаандаа хоёр давхар үйлдвэр барьж тэр хавийнхаа айлуудыг ажлын байраар хангажээ. Үйлдвэр байгуулна гэдэг тийм ч нүсэр, хэцүүгээр төсөөлөх хэрэггүй юм байна гэж бодлоо. Мэдээж зовлон бэрхшээл байлгүй яахав, гэхдээ энэ бүхнийг даваад нэг ч гэсэн үйлдвэр нэмж чадсан монголчуудаараа бид бахархах ёстой болов уу. Би Монгол оймсоос 100 хувь сарлагийн хөөвөр, тэмээний ноосон оймс, бас залуу охид, хөвгүүдэд зориулан даавуун оймс цагаан сарын бэлгэнд худалдаж авсан. Та ч гэсэн энэ тухай сонирхож дэлгэрэнгүй мэдээлэлтэй болохыг хүсвэл ЭНД дарж Монгол оймсны дэлгүүрээр зочилсоныг маань үзээрэй. Бас ЭНД дарж “Монгол оймс”-ын вэб хуудсаас өөрийн сонголтыг хийгээрэй. “Миний сонголт-Монгол брэнд”

Миний хоёр дахь сонголт бол “Гоёл кашмер”. Олон жилийн өмнөөс л энэ компаниар үйлчлүүлж ирсэн минь учиртай. “Гоёл кашмер”-ийн  дизайнерүүд маш мэдэрэмжтэй, их загварлаг мөртлөө өдөр тутмын хувцаслалтанд хэрэглээ талдаа эвтэйхэн, эдэлгээ сайтай бүтээгдэхүүн гаргадаг. Эднийхээс дөрвөн жилийн өмнө 9

8,000 төгрөгөөр авсан ноолууран өмдөндөө би “хайртай” болчихсон. Анхны цас

 орж эхэлмэгц л түүнийгээ үгүйлнэ шүү дээ. Ноолуур нь ноосноос 5 дахин дулаахан гэж хаа нэгтээгээс уншиж байсан санагдана, үнэн юм билээ. Бас “Гоёл кашмер”-ийн платье, хослолуудын чимэглэл нь надад их таалагддаг. Ноолууран хувцас гэхээр л ямар ч чимэглэлгүй байх ёстой гэдэг хэвшмэл ойлголтоос эднийхэн хальчихсан гэж хувьдаа боддог. Бүх чимэглэлийг гараар хийнэ, их донжтой. Би чинь тийм донжлог хувцаслалтанд хачин дуртай шүү дээ. Үйлдвэрээр нь орж, дэлгүүрээс нь Цагаан сарын бэлгээ сонголоо. Цагаан сарын бэлгэнд зориулан бээлий, кист, ороолт зэрэг бүтээгдэхүүндээ 70 хувийн хямдрал зарласан байна. Бас хайрцаг, савтай. Залуу охидод “Гоёл кашмер”-ийн кистэн дээр “Монгол оймс” тавиад өгөхөд нийтдээ 8,100 төгрөг болж байгаа юм. Залуу байхад малгай өмсөх дургүй байдаг шүү дээ, тэгхээр кист яг тохирч байгаа юм. Та ЭНД дарж “Миний сонгол-Монгол брэнд” нэвтрүүлгийн “Гоёл кашмер”-ийн дэлгүүрээр надтай хамт зочлоорой.  Бас ЭНД дарж албан ёсны пайж хуудсанд нэгдээрэй.  Миний сонголт-Монгол брэнд”

Гурав дахь сонголт маань Монтулга компани. Нийт 25 жил арьсан эдлэл, бэлэг дурсгалын бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа туршлагатай хамт олон. Бас л миний байнгын үйлчлүүлдэг газруудын нэг. Хүннү молл орох тоолондоо эдний салбараар орж ямар нэг зүйл худалдаж авдаг. Хамгийн сүүлд охинтойгоо, хоёр найзтай нь цуг орж бяцхан бэлэг авч өгсөн. Ердөө 5900 төгрөгөөр л чамин бэлэг сонгох боломжтой. Хамгийн гол нь бэлгэнд авсан хүн маань олон жил хэрэглэнэ гээд бод доо. Түлхүүрийн оосроос эхлээд цүнх, арьсан шаахай хүртэл урладаг эдний зураач нар үнэхээр мундаг. Та бүхэн ЭНД дарж “Миний сонголт-Монгол брэнд” нэвтрүүлгээс Монтулга компанийн нэрийн дэлгүүрт ямар үнэ ханштай, ямар гоё бэлэгнүүд байгааг үзээрэй. Бас ЭНД дарж бүтээгдэхүүнийг нь сонгох боломжтой шүү.

За, дөрөв дахь сонголт бол EXCLUSIVE брэнд. EXCLUSIVE брэнд 1000 төгрөгний үнэтэй даавуун тор, хүүхдийн шүлхэвчнээс эхлээд 8000 төгрөгийн үнэтэй хонины ноосон малгай, 12,000 төгрөгийн үнэтэй ороолт цамц гээд тоочоод байвал зөндөө олон сонголттой байлаа. Миний хувьд 5800 төгрөгийн үнэтэй хүүхдийн хөөрхөн бойтог, бас ноосон бээлий, 1000 төгрөгний үнэтэй кошлакнаас сонголт хийсэн. Эдний хувцаснууд Европ брэндээс дутах юм алга. Үнэ нь бүр маш боломжийн. Яагаад биенд эвтэйхэн яв цав сууж байгаа талаар асуухад эднийх загвараа гаргасны дараа хувцас зохион бүтээлтээ Гонг Конг-ийн мэргэжлийн компаниар хийлгэдэг юм байна. Өөрөөр хэлбэл нэртэй брэндүүдийн зарчмаар хувцасаа бүтээдэг гэсэн үг. Европ брэндийн хувцаснууд харахад  энгийн мөртлөө өмсөхөөр маш гоё харагдуулдаг мөртлөө манайдаа түгээмэл хятадын хувцас авч өмсөхөөр нэг л болдоггүйн учрыг эндээс ойлгож авлаа. Та бүхэн эднийхээр нэг ороод гараарай, миний эмэгтэй хүний шунал хөдлөөд цагаан сарын бэлэгнээсээ халиад хэд хэдэн сонголт нэмээд хийчэхсэн гэж байгаа. Нэвтрүүлгийн  EXCLUSIVE брэндээр орсон хэсгийг ЭНД дарж үзээд албан ёсны пайж хуудсаар нь зочлоё гэвэл ЭНД дараарай. Монгол айл бүр Монгол брэндээ бэлгэнд сонговол бид 500-600 тэрбум төгрөгийг монголдоо авч үлдэх юм шүү.

Тав дахь сонголт бол маш өвөрмөц. Учир нь Капитрон банкны “Эрхий мэргэн” хадгаламжийг сонгосон байгаа. Би саяхан гадны хөрөнгө оруулалттай гэдэг үндсэрхэг шалтгаанаар үйлчлүүлж байсан банкнаасаа хадгаламжаа цуцлаад байсан юм. Цагаан сараар охиндоо, бас бяцхан зээдээ “Эрхий мэргэн” хадагалмжийг нээлгээд оновчтой бэлэг болно гэдэгт итгэлтэй байгаа. “Эрхий мэргэн” хадгаламжийг хүүхдийн 20,000 төгрөгтэй холбуулж болохоос гадна 18 нас хүртэл нь хуримтлуулбал 24 сая 155 төгрөг болох юм байна. Бас “Эрхий мэргэн”-ийг барьцаалаад 90 хүртэлх хувийг нь зээлж болдог юм байна. Сар бүр дахиад 20,000 төгрөг нэмээд хадгалуулаад байхад 50 сая төгрөг болох нь байна шүү дээ. Ер нь би хадгаламжтай байхын үнэ цэнийг маш сайн ойлгосон гэхэд болно. Та ч гэсэн бяцхан үрсдээ хадгаламж нээлгээд цагаан сараар бэлэглэвэл маш үнэ цэнэтэй бэлэг болох юм байна шүү. ЭНД дарж Капитрон банкаар зочилсон хэсгийг үзээрэй.

Зургаа дахь сонголт LHAMOUR брэнд. Би LHAMOUR-ийг хэрэглэж үзэхийг маш их хүсч байсан юм. Гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэдэггүй эмэгтэй хүн гэж үгүй. Аль болох органик зүйл хэрэглэхийн ач тусыг сайн ухамсарлаад байгаа. Монгол хонины сүүл, монголд ургадаг чацаргана, нохойн хошуу, мөн гүүний саам, ямааны сүүтэй саван, биеийн гуужуулагч, банны бөмбөлөг, тос гээд идчихэж ч болохоор шахуу бүтээгдэхүүнүүд олон байна. Нээрээ шүү, хүүхдийн савангууд нь яг л манай цагаан сарын тавгийн идээн дээр тавьдаг ааруул шиг амттай харагддаг гээч. Үйлдвэр нь их энгийн, бүгдийг гар аргаар, ямар ч химийн хольцгүйгээр хийдэг юм байна. LHAMOUR-ийг үүсгэн байгуулсан “жаахан” охин маш чамбай юм. Тэр сав баглаа боодлын дизайн, дахин боловсруулсан цаасаар хийсэн сагс гээд ёстой мундаг. Ийм л энгийн зүйлээс хэн нь жинхэнэ эх оронч вэ гэдэг нь харагдаж байгаа юм шүү дээ. Гоёмсог сагсанд хийсэн  LHAMOUR брэндийн хүүхдийн иж бүрдлийг миний хувьд цагаан сарын бэлгэнд сонголоо, мэдээж өөрийгөө яаж орхих билээ, биеийн иж бүрдэл авлаа. Миний сонголт-Монгол брэнд шүү, LHAMOUR-аар зочилсныг маань ЭНД дарж үзээрэй. Таны ч гэсэн сонголт цэвэр монгол түүхий эдээр хийсэн, органик бүтээгдэхүүн байх болтугай. Бас ЭНД дарж пэйж хуудсаар нь зочлоорой.

Долоо дахь брэнд Кажуг. Кажуг гэдэг нь солонгосоор арьс, шир гэсэн утгатай юм байна. Солонгосд бүсний үйлдвэрт 13 жил ажилласан Батдэмбэрэл ах маань монголдоо ирээд цүнх, бүсний үйлдвэр байгуулаад 9 жил болж байгаа юм байна. Ямар гоё бүснүүд байна гэж санана. Эмэгтэй бүснүүд үйлдвэр дээрээ 13-20 мянга, эрэгтэй бүс 20-30 мянгын хооронд байна. Хүннү энгэртэй дээл гэж ярьдаг даа, түүнд тохирох арьсан бүс нь энгийн мөртлөө маш гоё харагддаг. Үнэ нь үйлдвэр дээрээ 100 мянга гэсэн. Бүсний аралыг нь захиалгаар хийлгэдэг гэнэ. “”Манайхан яг энэ бүсний арал, туслах эд хийдэг үйлдвэрийг нэг нь байгуулчихгүй юм байх даа, тэгвэл гадагшаа мөнгө гарахгүй дээрээс нь гутал, цүнх, тэлээ, бүс хийдэг бүх л монгол компаниуд дэмжээд явчихна шүү дээ” гэж ярих нь зурагтаар “Эх орон” гэж хашгирдаг хүмүүсийн хажууд жинхэнэ эх оронч шиг санагдлаа. Та бүхэн “Кажуг” брэндийн нэрийн дэлгүүр дээр очсон тухай ЭНД дарж үзээрэй. Бас нэг ч гэсэн монгол хүн монголынхоо брэндийг сонговол ямар их хөрөнгө оруулалт болохыг бодоод нэг үзээрэй. Бас ЭНД дарж пэйж хуудсаар нь зочлоорой.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Хар Цагаан хулганы зуурмаг, эрүүгүй, хар цагаан хулгана, бүх хулгана, хулганы авгай Ийм хөгшин 45-49 настай хирнээ, СУРГУУЛЬД СУУГААГҮЙ, БИЧИГ ҮСЭГ МЭДЭХГҮЙ, ”А” ҮСЭГНИЙ АЦАГ ТАНИХГҮЙ, ГЭРТЭЭ УНТАЖ БАЙГААД ГАРЧ ИРСЭН. БОЛОВСРОЛГҮЙ, ШОРОНГИЙН ХАДААС, ХУЛГАЙЧ, ГУЙЛГАЧИН. ХӨДӨӨНИЙ МОДА МЭДЭХГҮЙ, БИЧИГ ҮСЭГ МЭДЭХГҮЙ, СУРГУУЛЬ СОЁЛРУУ ЗҮГЛЭЭГҮЙ, ГОЁ ХУВЦАС ӨМСӨӨД, СУРГУУЛЬД ЯВАХЫГ МЭДЭХГҮЙ, СОЁЛГҮЙ, ИЙМ ЗАВААН ЮМЫГ ЯАЖ, ШҮТЭН БИШРЭХ ЮМ БЭ? 1975 онд Завхнаас хотод орж ирсэн оюутнууд, одоо хотод 35-40 жил болоод, хотын сэхээтэн болчихсон. Та нар шиг хөдөө царайтай юмыг ”Үнэлэхгүй байн
IP:150.129.141.17  2018-01-31 17:14:55
Хар Цагаан хулганы зуурмаг, эрүүгүй, хар цагаан хулгана, бүх хулгана, хулганы авгай Ийм хөгшин 45-49 настай хирнээ, СУРГУУЛЬД СУУГААГҮЙ, БИЧИГ ҮСЭГ МЭДЭХГҮЙ, ”А” ҮСЭГНИЙ АЦАГ ТАНИХГҮЙ, ГЭРТЭЭ УНТАЖ БАЙГААД ГАРЧ ИРСЭН. ШОРОНГИЙН ХАДААС, ХУЛГАЙЧ, ГУЙЛГАЧИН. ХӨДӨӨНИЙ МОДА МЭДЭХГҮЙ, БИЧИГ ҮСЭГ МЭДЭХГҮЙ, СУРГУУЛЬ СОЁЛРУУ ЗҮГЛЭЭГҮЙ, ГОЁ ХУВЦАС ӨМСӨӨД, СУРГУУЛЬД ЯВАХЫГ МЭДЭХГҮЙ, СОЁЛГҮЙ, ИЙМ ЗАВААН ЮМЫГ ЯАЖ, ШҮТЭН БИШРЭХ ЮМ БЭ? 1975 онд Завхнаас хотод орж ирсэн оюутнууд, одоо хотод 35-40 жил болоод, хотын сэхээтэн болчихсон. Та нар шиг хөдөө царайтай юмыг ”Үнэлэхгүй байна”
IP:150.129.141.17  2018-01-31 17:15:11

IP:150.129.141.17  2018-01-31 17:15:15

IP:150.129.141.17  2018-01-31 17:15:22

IP:150.129.141.17  2018-01-31 17:15:28

IP:150.129.141.17  2018-01-31 17:15:32
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.